МҮБХ-ноос Их Эеийг хуралдуулахгүй байх тогтоол гаргалаа

А.Мишээл GoGo.mn

2018-05-16 10:02 GMT+8
Гэрэл зургийг Д.Жавхлантөгс

МҮБХ-ноос Тэргүүлэгчдийн тогтоол гаргажээ. Тогтоолд энэ сарын 18-нд хуралдах байсан Их Эе хуралдах боломжгүй болсон, мөн өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-нд байгуулагдсан ажлын хэсгийг шинэчлэн байгуулах, Цэцдийн зөвлөлийг энэ оны хоёрдугаар улиралд багтаан хуралдахыг даалгасан байна. 

МҮБХ-ны Их Эеийн хурал энэ сарын 18-нд хуралдах байсан ч Ажлын хэсгийн ахлагч Х.Баянмөнх сүүлийн 20 жилийн санхүүгийн тайланд аудит хийлгэх, допингийн хууль бус шантаажны бизнесийг "Аварга" дээд сургуулийн захирал, багш, хүргэний сүлжээ болгосон. Тиймээс уг этгээдүүдэд энэ эрхийг өгөхгүй, сонгон шалгаруулалт явуулах хүсэлт гаргасан байдаг. Уг хүсэлтийг Р.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ нар хүлээн авахгүй гэснээс маргаан дэгдэж, үл ойлголцол үүсэн Их Эеийн хурал хуралдах боломжгүй болоод байгаа юм. 

Харин ажлын хэсгийг шинэчлэн байгуулах болсон нь Ц.Магалжаваас болжээ. Учир нь ажлын хэсэгт багтсан Ц.Магалжав нь ажлын хэсгийг хуралдах боломжоор хангахгүй, элдэв шалтаг тоочин хурлыг хойшлуулан, эсвэл хуралд орж ирэхээрээ янз бүрийн юм ярин хурлыг үймүүлж байгаа гэнэ. Түүгээр ч үл барам хурлаас ямар нэгэн шийдвэр гаргаагүй байхад өөрийгөө МҮБХ-ны тэргүүн болсон хэмээн бөх, бөх сонирхогч ард түмэнд худал ташаа мэдээлэл түгээгээд байгаа аж. Тиймээс ажлын хэсгийг шинэчлэн байгуулах тухай тогтоолд дурджээ. 

Ингээд МҮБХ-ны Тэргүүлэгдчийн гаргасан тогтоолыг бүрэн эхээр нь хүргэж байна. 

GoGo Facebook Хуудас
 
 
“Эрүүл шүд, эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг 50 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлэхийг та дэмжиж байна уу?
Нийт 502 санал өгсөн байна.

Дээшээ