Дархан-Уул аймаг нийт 310 мянган малтай. Харин Сэлэнгэ аймагт 1.2 сая мал бий. Сэлэнгэд бэлчээрийн даац гурав дахин хэтэрчээ. Эдгээр хоёр аймаг манай улсын нийт нутгийн ердөө 0.5 хувийг л эзэлдэг байна.
Талбайгаа хамгаалах гэсэн тариаланчид, малаа хаа хамаагүй бэлчээдэг малчдын зөрчлийг шийдвэрлэх цаг болжээ.
Дархан, Сэлэнгийн нутаг эртнээс газар тариалангийн бүс байсан. Гэвч сүүлийн жилүүдэд баруун аймгуудаас иргэд малаа туун ирж суурьших нь ихэсжээ. Иймд тариалагчид, малчдын хооронд маргаан гарах нь ихэссэн байна. Малчид өвөл болохоор малаа тариан талбай руу оруулчихдаг аж. Намар ургацаа хураасан тариаланчид талбайгаа сүрлээр хучин, нар салхинаас хамгаалдаг.
Сүрлэн хучмал халуун нарнаас хөрсийг хамгаалж, чийгийг нь хадгалан, борооны дараа ялзмаг болж, хөрсөнд бордоо болдог юм байна. Мөн тариаланчид талбайгаа тойруулан хашаа хатгадаг ч малчид портертойгоо ирээд хашааг буулгачихдаг, мал сүрлийг нь идэн, талбайг талхалдаг, малчид талбайн хажууханд ирээд буучихдаг зэрэг зовлонгоо Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд учирлав.
Сүүлийн гурван жил дараалан ган болж, тариаланчид ургацынхаа дийлэнхийг алдсан. Энэ онд дахин хүнд байдалд орж, хойд хөршөөс үр тариа авахгүйн тулд Ерөнхий сайд Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад ажиллаад өчигдөр ирсэн юм.
Засгийн газар хүнс, газрын тос, эрчим хүчний үйлдвэрлэлд голлон анхаарч байна. Энэ гурван бүтээгдэхүүнийг дотоодоос бүрэн хангасны дараа боловсрол, эрүүл мэнд гэх мэт бусад салбарыг хөгжүүлж болно.
Сэлэнгэ аймагт тариа, ногоо тарьдаггүй сум үгүй. Харин Дархан-Уул аймгийн Хонгор сум газар тариалан эрхлэхэд ихээхэн тохиромжтой нутаг юм. Гэвч талбайгаа хамгаалах гэсэн тариаланчид, малаа хаа хамаагүй бэлчээдэг малчдын зөрчлийг шийдвэрлэх цаг болжээ.
Иймд Засгийн газраас Монгол Улсын газар тариалангийн бүсийг зарлахаар бэлтгэж байна. Энэ бүсэд Сэлэнгэ аймаг бүхэлдээ, Дарханы Хонгор сум багтжээ. Газар тариалангийн бүс хэмээн зарласан нутагт бэлчээрийн мал аж ахуй эрхлэхийг хориглоно. Зөвхөн эрчимжсэн мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрнө. Ингэснээр малчид, тариаланчдын маргаан дуусгавар болохоос гадна элсжиж эхэлсэн, газар тариалангийн бүсээ ч хамгаалах давуу талтай.
Гэхдээ малчдыг шууд хөөхгүй, тэднийг өөр нутаг руу нүүх зардлыг төрөөс гаргах, малчдад энэ шийдвэрийн учир холбогдлыг сайтар ойлгуулж, таниулах хэрэгтэй гэдгийг Ерөнхий сайдтай уулзсан орон нутгийн удирдлагууд хэлж байв. Үнэндээ энэ талаар анх удаа ярьж байгаа юм биш. Хүнс, хөдөө аж ахуйн үе үеийн сайд нар Дархан, Сэлэнгийг газар тариалангийн бүс болгох шаардлагатайг сайн мэддэг ч малчдын эсэргүүцэлтэй тулахаас цааргалан, цаашлаад тэдний саналыг сонгуульд алдахаас эмээн, хойшлуулсаар өнөөг хүрчээ. Газар тариалан, бэлчээрийн мал аж ахуйг заагласнаар ургац 30 хувиар өсөх боломжтойг "Арвин хур" компанийн захирал Ч.Чадраабал онцолж байв. Тэрээр Дархан, Сэлэнгэд малын хөлийн татвар ногдуулах замаар бэлчээрийн мал аж ахуйг хумих саналыг ч дэвшүүлсэн юм.
Энэ талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Бусдын бэлтгэсэн хоолыг идэж, хүний хийсэн хувцсыг өмсөж байвал чи бусдын эрхшээлд орсон гэж нэг хаан хэлсэн байдаг. Засгийн газар хүнс, газрын тос, эрчим хүчний үйлдвэрлэлд голлон анхаарч байна. Энэ гурван бүтээгдэхүүнийг дотоодоос бүрэн хангасны дараа боловсрол, эрүүл мэнд гэх мэт бусад салбарыг хөгжүүлж болно. Шатахуун, махны үнэ өсөхөд бүх өрхийн амьдралд шууд дарамт болдог. Энэ байдлыг халахын тулд өөрсдөө үйлдвэрлэгч орон болох ёстой. Дархан, Сэлэнгийн сав газрыг газар тариалангийн бүс нутаг болгон зарлах гэж байна. Энэ шийдвэрийг манай малчид ойлгон хүлээж авна гэдэгт найдаж байна. Манайхан юм ойлгодог хүмүүс шүү дээ” гэсэн юм.
Сэлэнгэ аймаг нийт 8278 малчинтай, 4679 малчин өрхтэй, 9541 мал бүхий өрхтэй. Аймгийн хэмжээнд 2017 оны жилийн эцсийн дүнгээр нийт 1.5 сая малтай байна. Малчид нутаг сэлгэн нүүхээс илүүтэй фермийн аж ахуй байгуулан, цөөн тооны ч ашиг шим өндөр мал маллах аж ахуйд шилжих нь илүү тохиромжтой гэдгийг ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун онцлов. Жишээ нь 1000 малтай өрх 500 малаа худалдсан хөрөнгөөр фермийн аж ахуйн эхлэлийг тавих боломжтой.
Тариаланчид хөрсөө амраан, үржил шимийг нь өсгөх зорилгоор тариа будаа тариалсан талбайдаа ирэх жил нь тэжээлийн ургамал тариалдаг. Иймд Сэлэнгэд малын тэжээлийг олон төрлөөр нь тариалдаг ч борлуулалт сайнгүй байдаг аж. Малчид бэлчээрээс эрчимжсэн аж ахуй руу шилжвэл тариаланчид тэжээл нийлүүлэх бүрэн боломж хэдийнэ бүрджээ.