Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг нар даваа, мягмар гарагт Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажиллав. Тэд өчигдөр Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Хөтөл дэх салбарт очсон юм. 2018 онд
- Үр тариа 408.9 мянган га-д,Улаанбуудай 390.4 га-д,
- Төмс 15.5 мянган га-д,
- Малын тэжээл 32,0 мянган га-д тус тус тариална.
Энэ онд Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас улаанбуудай үйлдвэрлэлд дараах дэмжлэгийг олгожээ.
ҮРИЙН ДЭМЖЛЭГ:
Тариалан эрхлэлтийг дэмжих сан Хөтөл, Сэлэнгэ, Булган, Угтаал, Хархоринд салбартай. Эдгээрийн элеваторт болон түрээсийн агуулахуудад аж ахуйн нэгжүүдээс 2017 оны ургацын үрийн буудайнаас 11 сортын 23.8 мянган тонныг нөөцөлжээ.
Энэ онд ОХУ-аас элит (залуу үр) болон I репродукцын таван сортын 7.9 мянган тонн үр импортолсон. Нийт 31.7 мянган тн үрийн нөөц бүрдүүлсэн нь өнөөдрийн байдлаар 198.5 мянган га талбайг тариалахад хүрэлцэнэ. Энэ нь энэ хаврын тариалалтын 50 хувийг хангаж байна.
2017 онд байгалийн давагдашгүй хүчин зүйл болох ган, хэт халалтын улмаас улсын хэмжээнд ургац алдсан. Иймд тариаланчдыг дэмжих зорилгоор тус санд нөөцөлсөн үрийн буудайн нэгжийн үнийг дунджаар 200 мянган төгрөгөөр хөнгөлөн тогтоожээ
Дотоод болон гадаад үрийн буудайн нэгжийн үнийг 570-660,0 мянган төгрөг болгон хямдруулж, аж ахуй нэгж, иргэдтэй гэрээ байгуулан үрийн буудайн 10-30 хувийн урьдчилгаатай, үлдэгдэл төлбөрийг намрын ургацаас болон төгрөгөөр барагдуулах нөхцөлтэйгөөр олгож байгаа юм байна.
Үрийн буудай олголт
Салбар |
ААН тоо |
Дотоод үр |
Импортын үр |
||||
Нөөцөлсөн |
Олгосон |
Үлдэгдэл |
Нөөцөлсөн |
Олгосон |
Үлдэгдэл |
||
Сэлэнгэ |
237 |
17,828 |
11,188 |
6,641 |
2,110 |
2,110 |
0 |
Хөтөл |
167 |
3,731 |
3,731 |
0 |
5,520 |
5,520 |
0 |
Булган |
61 |
1,649 |
1,649 |
0 |
0 |
0 |
0 |
Хэнтий |
9 |
454 |
438 |
16 |
0 |
0 |
0 |
Увс |
4 |
105 |
57 |
48 |
300 |
217 |
83 |
Хархорин |
38 |
73 |
73 |
0 |
0 |
0 |
0 |
Нийт |
516 |
23,840.3 |
17,153.7 |
6,686.6 |
7,930.2 |
7,841.1 |
83 |
УРГАМАЛ ХАМГААЛЛЫН БОДИСЫН ДЭМЖЛЭГ:
Тариалангийн талбайн хог ургамал, өвчин хортонтой тэмцэх, химийн аргаар уринш хийх, хөрсний эвдрэлээс хамгаалах, ургац нэмэгдүүлэх ажлын хүрээнд ургамал хамгаалах бодис хангадаг.
Олгосон ургамал хамгааллын бодисыг зориулалтаар нь ангилбал үр ариутгах, нэг болон олон наст ургамал устгах, химийн уринш бэлтгэх нийт 407,3 мянган тонн буюу 4,1 тэрбум төгрөгийн дэмжлэгийг төлбөрийн 30 хувийн урьдчилгаатай, үлдэгдэл төлбөрийг намрын ургацаас болон төгрөгөөр барагдуулах нөхцөлтэй олгож байна.
ШАТАХУУНЫ ДЭМЖЛЭГ:
Хаврын тариалалт, уринш боловсруулалт, намрын ургац хураалтын үеэр жил бүр түлшний дэмжлэг үзүүлдэг. Нефть импортлогч компаниудын дунд сонгон шалгаруулалт явуулж, тариалангийн бүс нутгуудад байршилтай шатахуун түгээх станцуудаас жижиглэн болон агуулахаас бөөний үнээр олгож байна.
2017 оны хаврын тариалалтад зориулан шатахууны нормыг тооцохдоо 1 га-д 10 литрээр тооцсон. Нийт 4,7 тэрбум төгрөгийн үнэ бүхий 2,6 мянган тонн дизель түлшийг 506 тариаланч аж ахуй нэгж, иргэдэд олгосон. Шатахууны дэмжлэгт хамрагдах аж ахуй нэгж, иргэд тус сангийн төв болон салбаруудтай гэрээ байгуулан, урьдчилгаа төлбөр 50 хувь, үлдэгдэл төлбөрийг жилийн эцсээр төлнө.
БОРДООНЫ ДЭМЖЛЭГ:
Бордооны дэмжлэгийг цаашид тогтвортой хэрэгжүүлэх үүднээс 2018 оны тариалалтад зориулж 5,0 тэрбум төгрөгийн 2.05 мянган тн нийлмэл бордоо, гуматын бордоо 184 мянган литр Гуматын шингэн бордоог шинээр нэвтрүүлж, ААН, иргэдэд дэмжлэг болгон олгож байна. Бордоо олгох гэрээний нөхцөл нь 30%-ын урьдчилгаа, үлдэгдэл төлбөрийн намрын ургацын буудайгаас төлнө.
ХҮЛЭМЖИЙН ДЭМЖЛЭГ:
2017 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтээр нийлүүлсэн нийт 1,7 тэрбум төгрөгийн үнэ бүхий, 120м2 талбайтай, 520 иж бүрдэл, 32 м2 талбайтай 200 ширхэг нийлэг хальсан хүлэмжийг урьдчилгаа 30 хувийг төлүүлэн 4 жилийн хугацаатайгаар хүүгүй зээлээр олгож байна.
Өнөөдрийн байдлаар 120м2 талбайгаас 263 ширхэг, 32 м2 талбайтайг 170 ширхгийг тус тус олгожээ.
ТЕХНИКИЙН ДЭМЖЛЭГ:
Байгальд ээлтэй, ашиглалтын зардал бага, бүтээмж өндөр, сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх замаар бага, дунд хэмжээний тариалангийн аж ахуй эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг хөгжүүлэх, үйлдвэрлэлийг агротехникийн зохист хугацаатай чанартай зохион байгуулах боломжийг бүрдүүлэхээр ХХААХҮЯ-наас “Газар тариалангийн салбарт техникийн шинэчлэл хийх, дэвшилтэт технологи нэвтрүүлэх” төслийг 2017 онд хэрэгжүүлсэн.
Тариалангийн талбайг улсын төсвийн хөрөнгөөр хашаажуулахаар шийдвэрлэжээ. Хашаа нь ямар өндөртэй, ямар материалаар хийхийг судалж байна.
Төслийн хүрээнд ОХУ-аас 15 нэр төрлийн, 19 маркийн 10 сая долларын өртөг бүхий 543 ширхэг газар тариалангийн техник, тоног төхөөрөмжийг Хөгжлийн банкны урт хугацаатай, бага хүүтэй зээлийн санхүүжилтээр хүлээн авсан. “Ди би эм лизинг” ХХК-иар дамжуулан 14 аймгийн 52 сумын 129 аж ахуй нэгж, иргэнд 19 төрлийн 286 ширхэг техникийг санхүүгийн таатай нөхцөлөөр борлуулжээ.
Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн эрх барих дээд байгууллага нь Удирдах зөвлөл. Энэ сан бие даасан ажлын 5 алба, харьяа 5 салбартайгаар нийт 165 ажилтантай гэнэ. Дээрх мэдээллийг өгсний дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх зүүн бүст яагаад үйл ажиллагаа явуулдаггүйг тодруулсан юм.
Хөрөнгө мөнгөний хүрэлцээгүйгээс зүүн болон баруун аймгуудад ажиллах боломжгүй байдаг аж. Гэсэн ч төр тариаланчдаа хангалттай дэмжиж байгааг ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг онцлов. Жишээ нь тус яамнаас тариалангийн талбайг улсын төсвийн хөрөнгөөр хашаажуулахаар шийдвэрлэжээ. Хашаа нь ямар өндөртэй, ямар материалаар хийхийг судалж байгаа аж. Энэ онд Сэлэнгэ аймагт нийт 400 км хашаа барина. Ингэхдээ аль болох олон ААН нэг дор төвлөрсөн талбайг сонгон хашаажуулахаар болжээ.
Мөн усалгаатай тариалалтыг нэмэх зорилгоор гадаргын ус ашиглах бол усны төлбөрөөс чөлөөлжээ. Техник хэрэгсэл импортолбол НӨАТ-аас чөлөөлдөг. Энэ хөнгөлөлт чөлөөлөлтөд гаалийн татварыг ч хамруулах хүсэлтээ тариаланчид салбарын болон Ерөнхий сайдад уламжилсан юм.