ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг Монгол Улсын газар тариалангийн бүсийг өнөөдөр зарлалаа. Энэ бүсэд 7 аймгийн 63 сумыг багтаажээ. Аймаг, сум, багийн удирдлагуудаас саналыг нь авсны үндсэн дээр газар тариалангийн бүсийг анх удаа тодорхойлсон тул Засгийн газар түүхэн шийдвэр гаргалаа гэж Б.Батзориг сайд онцлов.
Түүний мэдэгдлийг бүрэн эхээр нь хүлээн авна уу.
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, нэр бүхий аймгуудын ИТХ-ын тогтоол, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны саналыг харгалзан тариалангийн бүс нутгийг тогтоолоо. Энэ нь
- Тариалангийн газрын эзэмшилт, ашиглалтыг сайжруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх, Хөрсний үржил шимийг хамгаалах,
- Малын үүлдэр угсааг сайжруулан, малаас авах ашиг шимийг дээшлүүлэх,
- Байгаль орчныг хамгаалах,
- Бэлчээрийн мал аж ахуй, газар тариалангийн хооронд олон жил үргэлжилсэн зөрчил, маргааныг эцэслэх зорилготой.
1990 оны сүүлээс алслагдсан аймгуудаас газар тариалангийн бүс нутгуудад мал бүхий иргэд шилжин суурьших болсон нь хүн амын тоо нэмэгдэхийн зэрэгцээ бэлчээрийн тоо толгой огцом өсөх шалтгаан болсон. Тухайлбал, 1990 оны мал тооллогын дүнг 2017 онтой харьцуулахад Сэлэнгэ 3 дахин, Төв аймаг 2.7 дахин өсчээ.
Малын өсөлтөөс шалтгаалан газар тариалан, бэлчээрийн мал аж ахуйтай зөрчилдөж, улмаар ургацын гарц, хэмжээ, технологийн мөрдөлтөд нөлөөлөөд зогсохгүй хөрсний үржил шим, элэгдэл, эвдрэлд орох, агро-экологийн тэнцвэрт байдал алдагдах зэрэг сөрөг үр дагавар гарах болсон.
2010 онд Ургамал газар тариалан, шинжилгээний дүнгээр ялзмагийн агуулалт 40.5-71.8 хувиар буурч, 0.7-4.2 хувь болж, ялзмагийн үеийн зузаан 15-21 см-ээр багасч, тариалангийн хөрсний 61 хувь нь хүчтэй, 64 хувь нь дунд зэргийг элэгдэлд орсон нь хөрсний үржил шим алдагдаж, гамшгийн хэмжээнд хүрсэн байна.
Сэлэнгэ аймгийн Хушаат суманд гэхэд 2017 оны байдлаар үр тариа, төмс, хүнсний ногооны талбайд мал орж сүйтгэлээ гэсэн 60 гаруй дуудлага хүлээн авсан байна. Үүний улмаас газар тариалангийн бүс, түүний заагийг тогтоох шаардлага тулгарчээ.
- Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Монгол Улс нутаг дэвсгэр, засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана” гэж,
- Тариалангийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт “Тариалангийн бүс нутгийг засаг захиргааны нэгжээр тогтооно” гэж заасны дагуу 7 аймгийн 60 сумын 113 багийг тариалангийн бүс нутгаар тогтоолоо.