МАН-ын гишүүд Хяналтын ерөнхий хорооноосоо тайлбар хүсжээ

Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2018-05-16 16:10 GMT+8

Нийслэлийн МАН-ын хорооны нэр бүхий гишүүд МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос тайлбар хүсэж, албан бичиг илгээжээ. 

Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Налайх дүүргийн МАН-ын хорооны гишүүдийн илгээсэн уг албан бичигт, 2016 оны УИХ, Орон нутгийн сонгуулиас хойш намын нэр хүнд олон нийтийн дунд таатай биш байгааг шүүмжилж, ажлаа сайжруулахыг намын анхан шатны байгууллагууддаа сануулсаар байна. 

Нийслэлийн МАН-ын даргын бүрэн эрхийн эрхийн хугацаа дуусаж намыг үүрэг гүйцэтгэж удирдах болсноор найман сар өнгөрсөн бөгөөд намын үйл ажиллагаа зохих түвшинд явагдахгүй байгаа юм. 

2018 онд тавдугаар сарын 7-ны өдөр Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид хуралдаж, 39 дүгээр бага хурлын товыг тогтож, хуралд оролцох төлөөлөгчдийн тоог баталжээ. Хуралд намын анхан шатны байгууллагаас 305 төлөөлөгч сонгож, 69 төлөөлөгчийг квортоор оролцуулах шийдвэр гаргасан нь МАН-ын дүрмийг ноцтой зөрчиж байна гэж үзжээ.  

МАН-ын Үндсэн дүрмийг зөрчсөн дээрх үйлдлүүдэд тайлбар өгөхийг МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос хүссэн байна. 

GoGo Facebook Хуудас
 
 
Эмнэлэгийн ажилтнуудын цалинг нэмэх нь зөв гэж Та бодож байна уу?
Нийт 865 санал өгсөн байна.

Дээшээ