2015 оноос хойш folk, инди чиглэлээр уран бүтээлээ туурвиж ирсэн Magnolian хамтлаг энэ сарын 19-нд амьд хөгжмийн гайхамшгийг мэдрүүлэхээр Асем-Гэрт бие даасан тоглолтоо хийх гэж байна.
Тус хамтлаг 2015 онд Playtime хөгжмийн фестивалиар анх удаа соло уран бүтээлээ толилуулж байсан юм.
Magnolian гурван жилийн өмнө “Famous men” хэмээх богино цомгоороо шүтэн бишрэгчдээ баярлуулж байсан бол энэ зун гарах шинэ цомогт нь бүрэн хэмжээний 9-10 дуу багтжээ.
Уг тоглолтоор тэд өөрсдийн “Famous men” цомогт багтсан дуунуудаас гадна шинэ уран бүтээл, ковер дуугаар үзэгчдэд бэлэг барих аж. Түүнчлэн дуу хөгжимд хайртай, өөрийгөө нээж, хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр яваа залууст Opening Act-д оролцон тайзан дээр гарч, үзэгчдэд уран бүтээлээ толилуулах боломж юм.
Мөн энэ үдшийн нууцаас задлахад нэгэн гэнэтийн зочин ирэх болно. Хэрэв та өмнө нь Magnolian-ий тоглолтыг амьдаар үзэж байгаагүй бол энэ удаа заавал очиж, амьд тоглолт, амьд дуугаралтын сайхныг Асем-Гэрээс мэдрээрэй.
Нэмэлт мэдээллийг Фэйсбүүк дэх Magnolian Live at ASEM Ger хуудаснаас авна уу.
Б.Минжин