Малайзийн Ерөнхий сайд Махатхир Мохамад дэлхийн хамгийн өндөр настай удирдагч боллоо. Тэгвэл түүнийг Азийн бусад орны удирдагчидтай харьцуулаад үзье.
Улс орнууд хөгшин залуу гээд янз бүрийн л насны төрийн тэргүүнүүдийг сонгосоор ирсэн. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нэр дэвшигч Доналд Трампын нас Ерөнхийлөгчийн албыг хашихад “хөгшдөх” талаар нэг бус удаа дурдаж байсан билээ.
Сөрөг хүчнийхэн Малайзын Ерөнхий сайдын суудалд суухад тохиромжгүйг онцолж байсан ч малайзчууд 92 настай Махатхир Мохамадыг сонгосон. Тэрээр Малайзын түүхэн дэх хамгийн өндөр настай Ерөнхий сайд болов. Махатхир Америкийн Ерөнхийлөгч Д.Трампаас 21 насаар ах, Канадын Ерөнхий сайдаас хоёр дахин өндөр настай.
Доналд Трампын нас Ерөнхийлөгчийн албыг хашихад “хөгшдөх” талаар нэг бус удаа дурдаж байв.
Азийн удирдагчдын насыг авч үзвэл азиуд төрийн тэргүүнээ сонгохдоо улс төрийн салбар дахь туршлагыг нь анхаарч үздэг нь ажиглагдаж байна. Филиппины Ерөнхийлөгч 73 настай Родриго Дутертэ улсынхаа түүхэн дэх хамгийн их маргаан дагуулсан төрийн тэргүүн юм. Түүний гадаад бодлогодоо гаргасан шийдвэрүүд болон хар тамхины эсрэг “дайн” шүүмжлэлд маш ихээр өртсөн билээ.
Лаосын Ерөнхий сайд 72 настай Тонглун Сисулит 2016 оноос хойш төрийн тэргүүний үүргийг гүйцэтгэж байгаа ба Ерөнхий сайд болохоос өмнө тэрээр улс төрд нөлөө бүхий, томоохон албан тушаалд ажиллаж байсан туршлагатай.
Бангладешийн Ерөнхий сайд 70 настай Шэйх Хасина Бангладешийн анхны Ерөнхийлөгч байсан аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлж яваа. Тэрээр ТАЙМ сэтгүүлийн Дэлхийн нөлөө бүхий 100 эрхмийн нэгд бичигдсэн. Шэйх Хасина Рохинжагийн дүрвэгсдийг эх орондоо хүлээн авсан нь олны талархлыг хүлээсэн ч түүнийг өөрийнх нь эсрэг боссон иргэдэд хүч хэрэглэдэг хэмээн шүүмжлэх нэгэн ч бий.
Шри Ланкагийн Ерөнхий сайд 69 настай Ранил Викременсингэ улсынхаа түүхэнд хамгийн залуу төрийн тэргүүн хэмээн бичигдэж байна. Тэрээр Шри Ланкагийн 10 дахь Ерөнхий сайд юм.
Энэтхэгийн Ерөнхий сайд 67 настай Нарендра Моди тус улсын хамгийн нэртэй улс төрийн удирдагч. Түүний удирдлага доор цөөнхийн эрх зөрчигдөх нь ихэссэн ч түүний нэр хүнд улам нэмэгдсээр байна.
Өмнөд Солонгос, Мъянмар, Балба болон Сингапурын төрийн тэргүүнүүд бүгд 66 настай аж. Камбожийн Ерөнхий сайд 65 настай Хун Сен 1985 оноос хойш эрх барьж байгаа ба Ерөнхий сайдаар дэлхийд хамгийн удаан хугацаагаар ажиллаж байгаа хүнээр нэрлэгддэг. Тэрээр Улаан Кхмерийн доройтлоос улсаа гаргасан гэгддэг ч түүнийг хүний эрх зөрчигч, дарангуйлагч гэж тодорхойлдог нь ч цөөнгүй.
Хятадын Коммунист намын тэргүүн 64 настай Ши Жиньпин БНХАУ-ын хамгийн нөлөө бүхий удирдагчид тооцогддог ба түүний нэр Мао Зэдуний нэртэй зэрэгцэн Хятадын Үндсэн хуульд бичигдсэн нь түүний ямар нэр хүндтэйг харуулж байна.
Улс төрчийн гэр бүлээс гаралтай 63 настай Шинзо Абэ Японы Ерөнхий сайдаар дөрөв дэх удаа ажиллаж байна. Түүний удирдах арга барил, эдийн засгийн бодлого доор Япон улсын эдийн засгийн өсөлт тэрбум тэрбум ам.доллараар хэмжигдэх болсон.
64 настай Тайландын армийн дарга Прают Ча Чан цэргийн эргэлтийн дараа Тайландын Ерөнхий сайд болсон. Брунейн Султан 51 настай Хажи Хассанал Болкиа Муиззаддин Ваддола хамгийн залуу удирдагч бол Харвардад боловсрол эзэмшсэн Бутаны Ерөнхий сайд 52 настай Цэринг Тобгэй сонгуулийн санал асуулгаар тэргүүлсэн хамгийн залуу удирдагч бол Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 55 настай тул Азийн залуу удирдагчид тооцогдож байгаа юм.
Эх сурвалж: annx.asianews.network