УИХ-ын Ёс зүйн дэд хороо хуралдаанаараа дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр баталж, хуралдаан эхэллээ.
Хуралдааны эхэнд дэд хорооны дарга С.Бямбацогт хэлэлцэх асуудлын жагсаалт танилцуулав.
Эхлээд “Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалтаас УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнд холбогдуулан хууль тогтоомж зөрчсөн асуудлаар ирүүлсэн гомдлыг, хоёрдугаарт УИХ-ын дарга М.Энхболдын хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгуулахаар нэр бүхий иргэдээс ирүүлсэн гомдлыг, мөн тус дэд хорооны ирэх онд хийх ажлын төлөвлөгөө болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд УИХ-ын гишүүний ёс зүй, хариуцлагатай холбоотой асуудлаар оруулах заалтын талаар гэх зэрэг дөрвөн асуудлыг хэлэлцэхийг танилцуулав.
Иргэн хуулийн этгээдээс УИХ-ын гишүүний ёс зүйтэй холбоотой асуудлаар өргөдөл, гомдол ирүүлсэн бол Ёс зүйн дэд хорооны хуралдаанаар хэлэлцдэг бөгөөд уг асуудлыг хаалттай хуралдаанаар хэлэлцэх тохиолдолд горимын саналаар санал хурааж шийдвэрлэнэ гэсэн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн заалтын дагуу УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн гаргасан горимын саналаар санал хурааж, хуралдаанд хүрэлцэн ирсэн гишүүдийн 100 хувийн саналаар хуралдааныг хаалттай горимд шилжүүлэн, хуралдаан эхэллээ.