Фото: Хуучны хөгжмийн зэмсгүүдийг дэлгэлээ

Фото сурвалжлагч Д.Жавхлантөгс GoGo.mn

2018-05-17 09:55 GMT+8

Жил бүрийн 5 дугаар сарын 18-ны өдөр болдог Олон улсын музейн өдрийг тохиолдуулан Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей өөрийн сан хөмрөгт хадгалагдаж байгаа үзмэрүүдээ үзэгчдэд толилуулдаг уламжлалтай билээ. Энэ удаа тус музей сан хөмрөгт хадгалагдаж байгаа  өмнө нь олны хүртээл болгож байгаагүй 19 дүгээр зуунд холбогдох 100 гаруй бүтээлийг үзэгчидэд дэлгэн үзүүллээ.

Музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа хөгжмийн зэмсэгүүд нь шашны зан үйл, том жижиг ёслол, цам бүжгийн үед хэрэглэгдэж байсан зэмсгүүд байна. Эдгээр хөгжмийн зэмсэгүүд нь судлаачдын ангилснаар үлээвэр ба цохивор хөгжмийн ангилалд багтах юм.

"Музейн сан хөмрөгөөс: Хөгжмийн зэмсгүүд” үзэсгэлэн ирэх сарын 6 хүртэл үргэлжилнэ.

GoGo Facebook Хуудас
 
 
У.Хүрэлсүх 2017 оны аравдугаар сарын 4-нд Ерөнхий сайд болсон. Түүний тэргүүлсэн Засгийн газрын үйл ажиллагаанд Та ямар дүгнэлт өгөх вэ?
Нийт 773 санал өгсөн байна.

Дээшээ