“Мал аж ахуйн тогтвортой хөгжил” малчдын улсын зөвлөгөөн өнөөдөр Төрийн ордонд болно.
Зөвлөгөөнд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ, Засгийн газрын гишүүд, мал аж ахуйн салбарт ажиллаж буй эрдэмтэд, мэргэжилтнүүд зэрэг 150 гаруй төлөөлөгч, манай улсын өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 700 гаруй малчин нийт 850 хүн оролцох юм.
Зөвлөгөөний төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын их хурлын депутатууд, төр, нийгэмдээ ажил хөдөлмөрөөрөө үнэлэгдсэн алдарт малчид, улс, аймаг, сумын аварга малчид багтжээ.
Өнгөрсөн жилийн малчдын улсын зөвлөгөөнөөр малын эрүүл мэнд, монгол малын удам зүйг хамгаалах тухай асуудлуудыг авч хэлэлцсэний үндсэн дээр УИХ-аас Малын генетик нөөцийн тухай хууль, Малын эрүүл мэндийн тухай хууль батлуулан, ирэх сарын 1-нээс хэрэгжих бэлтгэл хангаад байна.
Энэ жилийн малчдын зөвлөгөөнөөр эдгээр хуулийг хэрэгжүүлэхэд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, Бэлчээрийн хуулийн тухай, бэлчээрийн төлбөрийн асуудлыг ухаалгаар шийдэх гарцыг олох, төрөөс малчдын нийгэм, эрүүл мэнд, боловсролын талаар баримталж буй бодлого, түүний хэрэгжилтийг танилцуулна.
Эх сурвалж: ХХААХҮЯам