Үзэг балны үйлдвэрлэлээрээ дэлхийд алдартай Германы дээд зэрэглэлийн Lamy брэндийг Монголд албан ёсоор оруулж иржээ.
Тус брэндийн албан ёсны дистрибьютер NPA ХХК Шангри-Ла Молл төвийн гуравдугаар давхарт Lamy брэндийн үзэгний дэлгүүрээ нээж, хүн бүрийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн гарт ойртуулж өгсөн байна.
Германд л үйлдвэрлэсэн бол найдвартай, чанарт нь эргэлзэх шаардлагагүй гэсэн ойлголт олон улсад бий. Энэ ойлголтыг Lamy брэнд ч батална. Учир нь 1933 онд үүсгэн байгуулагдсан 85 жилийн түүхтэй Lamy брэнд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхээс өмнө хийц, материал, дизайн гээд бүхий л зүйлсдээ нарийн судалгаа хийж, дээд зэргийн чанартай, загварлаг, гарт эвтэйхэн бөгөөд хэрэглэхэд хялбар бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдгээрээ дэлхийд алдаршжээ.
Тухайлбал,
- ажил хэрэгч хүмүүст зориулсан бэхтэй үзэг,
- хүүхдийн бичгийн хэлбэрийг засах үзэг,
- солгой гартай хүмүүст зориулсан,
- уран бичлэгийн үзэг гэх мэтчилэн маш олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна.
Өдгөө Lamy 350 гаруй ажилтантай, дэлхийд 180 гаруй оронд салбар дэлгүүртэй ажээ.
Lamy компанийн Гадаад Худалдаа Эрхэлсэн Захирал ноён Karl Siegel хэлэхдээ:
“Гүйцэтгэх захирал маань надаас яагаад бид Монголд салбараа одоо болтол нээгээгүй байна вэ, хэзээ нээх вэ? гэж 7 жилийн турш асууж байлаа. Тэр болгонд удахгүй бид нээлтээ хийнэ гэж хариулдаг байсан. Өнөөдөр бид ийнхүү нээлтээ хийгээд та бүхэнтэйгээ уулзаж байгаадаа маш их баяртай байна.” гээд “Бид үзэгнийхээ загварыг олон улсад алдартай артист, уран бүтээлчдээр ихээхэн бодож гаргуулдаг.
Бүтээгдэхүүний бүхий л сэлбэгийг 100 хувь Германд үйлдвэрлэдэг. Үзэг болгоныг бид сайтар шалгаж гаргадаг учраас дээд зэрэглэлийн чанартай гэдэгт итгэлтэй байдаг. Бид сүүлийн 10 жилийн хугацаанд том өөрчлөлтүүд хийж, Германы тэргүүлэгч компаниас дэлхийн шилдэг компани болж чадсан” гэлээ.
C.Josef Lamy компанид Монгол дахь дистрибьютор NPA компанийн зүгээс нэгэн онцгой бэлэг барьсан юм. Энэ нь Lamy брэндийн LAMY Joy каллиграф үзгээр бичсэн “Үлэмжийн чанар” дууны шүлгийн Монгол бичгээр урласан бүтээл байлаа.
Тус нээлтийн ажиллагаанд хүрэлцэн ирсэн зохиолч Б.Шүүдэрцэцэг:
“Хэчнээн компьютер дэлгэрсэн ч гэрээнд үзгээр гарын үсэг зурдаг. Lamy-гаар Монголд ашигтай, Монголыг хөгжүүлэх олон сайхан гэрээнд гарын үсэг зурагдаасай гэж ерөөе” гэлээ.
Ирсэн зочдын дунд хамгийн сайхан гарын үсэгтэй хүнийг шалгаруулан, Lamy брэндийн үзгийг бэлэглэлээ.
Lamy брэндийн албан ёсны дистрибьютор NPA ХХК-ийн захирал Н.Ариунбаяртай ярилцлаа.
Хүмүүс мессеж, мэйлээ зэрвэсхэн уншаад хаачихдаг бол гараар бичсэн зурвасыг илүү шимтэн уншиж, цаасыг нь хадгалдаг гэсэн судалгаа байдаг.
-Та энэ брэндтэй анх хэзээ танилцсан бэ?
-Аав маань 1980-аад оны дундуур Lamy-гийн Сафари гэдэг тод шар өнгөтэй үзгээр бичдэг байлаа. Санаанд их тод үлдсэн. Манай компани Герман компаниудтай ажиллах сонирхолтой байдаг. Үзэг бол бэлэг дурсгалын маш сайхан бүтээгдэхүүн. Тиймээс бид Lamy компанитай холбогдоод бүтээгдэхүүнийг нь худалдаалах эрхийг авсан. 1980-аад онд миний харж байсан үзэг яг хэвээрээ байсан шүү.
-Энэ брэндийн үнэт зүйл нь юунд оршдог вэ?
-Lamy компанийн хамгийн гол үнэт зүйл нь “Дизайн” болон “Германд үйлдвэрлэв” гэсэн хоёр уриа үгэндээ байдаг. Дэлхий дээр хамгийн олон удаа шилдэг дизайны шагналуудыг авсан брэнд.
Герман улсдаа өөрсдөө хийж үйлдвэрлэдэг урдаа барьдаг бүтээгдэхүүнүүдийн нэг. Гадна дотноос сэлбэг хэрэгслээ авдаггүй, 100 хувь Германд үйлдвэрлэдэг. Тэрүүгээрээ бүтээгдэхүүний чанар маш сайн. Үүнийгээ өөрсдөө давуу тал болгож сурталчилдаг юм.
-Lamy-гийн бүтээгдэхүүнүүд солгой хүнд зориулсан, хүүхдийн бичгийн хэв сайжруулах гэхчлэн төрөл бүрийн загвар байдаг гэлээ. Бүтээгдэхүүний төрөл зүйлээс дурдахгүй юу?
-Гараар бичихийн үнэ цэн их нэмэгдэж байна. Дижитал эрин зуунд гараар бичсэн захидал, зурвас ихээхэн онцгой сэтгэгдэл үлдээдэг. Хүмүүс мессеж, мэйлээ зэрвэсхэн уншаад хаачихдаг бол гараар бичсэн зурвасыг илүү шимтэн уншиж, цаасыг нь хадгалдаг гэсэн судалгаа байдаг. Мөн сүүлийн үед үзэг нь зөвхөн бичих хэрэгсэл бус хувь хүний стиль имижийг илтгэх аксессуар болсон.
LAMY үзэгнүүд бүгд сордог болон нэг удаагийн бэх хэрэглэх давхар бололцоотой үйлдвэрлэгддэг. Үзэг тасалдахгүй, баалахгүй зэрэг чанарт нь бид 100 хувь итгэлтэй байдаг.
Энэ утгаараа хүмүүсийн онцлогт тааруулсан үзэгнүүд үйлдвэрлэдэг. Тухайлбал үзгээ босоо барьдаг, солгой гартай, нарийн бүдүүн бичих сонирхолтой гэх мэт олон төрлийн хэрэгцээ шаардлагад тохирсон шийдлийг санал болгодгоороо онцлогтой.
-Чанарын үзүүлэлтээс сонирхуулбал?
-Үзэг гэхээр удаан хэрэглээгүй хүмүүс бэхтэй зууралдах байх гэж болгоомжилдог. Гэтэл орчин цагийн үзэгнүүд капсул хэлбэрийн нэг удаагийн цэнэглэгч бэхтэй ирдэг болсон байгаа. LAMY үзэгнүүд бүгд сордог болон нэг удаагийн бэх хэрэглэх давхар бололцоотой үйлдвэрлэгддэг. Үзэг тасалдахгүй, баалахгүй зэрэг чанарт нь бид 100 хувь итгэлтэй байдаг. Түүнчлэн үйлчлүүлж байгаа хүмүүс бүтээгдэхүүний чанарт маш сэтгэл хангалуун байгаа нь бидэнд анзаарагдаж байна.
-Баярлалаа. Амжилт хүсье.
LAMY Үзэгний хошуу нь дараах үндсэн хэмжээтэй байдаг:
EF - Extra fine - Хамгийн нарийн хошуу
F - Fine - Нарийн
M - Medium - Дундаж
B - Bold - Бүдүүн
A - Үзгээр анхлан бичиж сурч байгаа болон хүүхдэд зориулсан хошуу.
Хошууны үзүүр бөөрөнхий хэлбэртэй тул өнцгөөс хамаарч гаралт
өөрчлөгдөхгүй.
Тусгай хошуунууд:
LF - Left Hand буюу солгой гартай хүмүүст зориулсан хошуу. Энэ хошууны үзүүрийн нэг тал нь богино байдаг.
OM, OB - Үзгээ босоо барьдаг хүмүүст зориулсан хошуу
Italic nibs - Калиграф, уран бичигтэн хэрэглэгчдэд зориулсан хавтгай хошуу
Нэмэлт мэдээллийг Lamy Mongolia Фэйсбүүк хуудсаар авна уу.