Facebook 200 аппликэйшнийг түр зогсоолоо

Засгийн газрын мэдээ

2018-05-17 11:15 GMT+8

Facebook компани өөрийн платформоос 200 орчим аппликэйшнийг авч хаялаа. Энэ нь Cambridge Analytica компани privacy буюу хувийн өгөгдлийн халдашгүй байдлыг ноцтой зөрчсөн дуулиант хэргээс хойш хувь хүмүүсийн өгөгдөлд программ хангамж хөгжүүлэгчид дураараа ханддаг явдлыг эцэслэж буй юм.

Программ хангамж хөгжүүлэгчдийн дунд явуулсан судалгаагаар хүрээнд олон мянган аппликэйшнийг шалгаж үзсэнээ технологийн компани даваа гарагт мэдэгдсэн юм. Facebook компани 2015 онд бодлогодоо өөрчлөлт оруулахаас өмнө өгөгдлийн санд нь хандах боломжтой байсан компаниудын программ хангамж уг шалгалтад хамрагджээ.

“Өгөгдлийг буруугаар ашиглаж байсан эсэхийг тодорхойлох нарийн судалгаанд үндэслэн” 200 орчим аппликэйшнийг өөрийн платформоос түр устга Facebook-ийн дэд ерөнхийлөгч Име Арчибон мэдэгдээд байна. Шалгалт нь өгөгдлийг их хэмжээгээр татаж ашиглах зэрэг сэжигтэй үйлдлийг ялгаж тодорхойлох, нэгэнт татаж авсан өгөгдлийг буруугаар ашигласан эсэхийг тогтоох хоёр үе шаттай.

Дотоодын болон хөндлөнгийн экспертүүдийн “том баг” уг шалгалтыг гүйцэтгэснийг ноён Арчибон тайлбарлав. “Сэжигтэй аппликэйшн өгөгдлийг буруугаар ашигласныг батлах баримт илэрвэл бид тухайн программын хэрэглээг зогсоож, хэрэглэгч нартаа анхааруулна” хэмээн ноён Арчибон блогтоо бичжээ.

Тус компани Facebook Login-ээр дамжин программ хангамж хөгжүүлэгч нарт хүрэх боломжтой хэрэглэгчийн мэдээллийн хэмжээг багасгах зэргээр өгөгдөлд хандах явдлыг хязгаарласан олон өөрчлөлт өрнүүлээд байна. Хэрэглэгч өөрийн Facebook ID-гээр бусад вэбсайтад нэвтэрч болдог. Тэгвэл одоогоос эхлэн тухайн хэрэглэгч гурван сараас дээш хугацаагаар ашиглаагүй программд Facebook-ийн өгөгдөлд хандах эрх хаалттай болно. Их Британийн өгөгдлийн анализын Cambridge Analytica компанитай холбоотой дуулиант хэргээс хойш сошиал сүлжээ 87 сая хэрэглэгчийнхээ өгөгдлийг хамгаалахаар аливаа шинэ аппликэйшн тус платформд хандах явдлыг нийтэд нь түр зогсоосон юм.

Программ хангамж хөгжүүлэгчид Facebook хэрэглэгчдийн бүх анд нөхдийн өгөгдөлд хандах боломжтой байсан үе төгсгөл болсон 2015 оноос өмнөх үеийн аппликэйшнүүдийг сошиал сүлжээний компани илүү анхаарчээ. Хэрэглэгчдийн өгөгдлийг Cambridge Analytica-д зарсан эрдэмтэн Александр Коган чухам уг нөхцөлийн ачаар судалгааныхаа 200 мянган хэрэглэгчээс дам дамжин олон сая хүний өгөгдөлд нэвтэрчээ.

Cambridge Analytica өөрт нь орж ирсэн өгөгдлийг амласнаараа бүр 2015 онд баттай устгасан эсэхийг Facebook хараахан тогтоож чадаагүй. Сошиал сүлжээний компани өөрийн санаачилгаар Cambridge Analytica-д аудитын шалгалт явуулахаар оролдсоны эцэст уг шалгалтыг Их Британийн мэдээллийн комисс хариуцахаар болсон юм. Эдүгээ тус комисс Cambridge Analytica-гийн серверүүдийг нарийвчлан шалгаж байна. Энэ сарын эхээр хаагдсан Cambridge Analytica компани Emerdata гэсэн шинэ нэрээр дахин нээгдэх тухай мэдээлэл саяхан гарсан.

Ханна Кюлер, Федерика Кокко

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн санаачилгаар нэр бүхий 27 гишүүн У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах шаардлагатай гэж үзэн, тогтоолын төсөл өргөн барилаа. Таны бодлоор Засгийн газрыг огцруулах нь зөв үү?
Нийт 2575 санал өгсөн байна.

Дээшээ