УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Элчин сайд томилох, эгүүлэн татах асуудлыг хэлэлцэж байна. Ерөнхийлөгч Х.Баттулгын санал болгосноор Элчин сайдад:
- Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Энхсайхан
- Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяр нарыг эгүүлэн татаж,
- Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Очирын Энхцэцэг
- Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбадаржаагийн Батжаргал
- Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ядмаагийн Ариунболд
- Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нархүүгийн Тулга нарыг тус тус томилуулахаар оруулсан Ерөнхийлөгчийн саналыг УИХ-ын Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдан дэмжсэн юм.
Нэр дэвшигч О.Энхцэцэг, Швед улсад 6000 гаруй Монгол иргэн ажиллаж, амьдардаг. Монголчууд хуулийн дагуу татварын шимтгэлээ төлж ажилладаг учир шимтгэлийнхээ үр шимийг хүртэж нийгмийн халамж авдаг болгох тал дээр анхаарч ажиллана. Швед Монголын худалдааны харилцаа 33.4 сая доллар, үүнээс экспорт 26 сая доллар, импорт 32.7 сая доллар. Машин ачигч, өргөгч зэрэг тоног төхөөрөмж авдаг. Цаашид Шведийн инноваци, ногоон хөгжил, тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр анхаарч ажиллана.
Нэр дэвшигч Н.Тулга, Би өмнө нь Британид Элчин сайдаар ажиллаж байсан. Өмнө нь эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлнэ гэж бодож байна. Элчин сайдын яамны хувьд монгол иргэдэд үзүүлэх үйлчилгээнд анхаарч ажилладаг. Британийн хувьд дэлхийн санхүүгийн төв гэдэг утгаар манай улсын чухал түншүүдийн нэг гэж үзэж болно. Хөрөнгө оруулагчдыг татах арга хэмжээнүүдийг зохион байгуулж байсан. 2017 оны байдлаар хоёр улсын худалдаа 690 сая доллар байгаа. Үүний 640 сая нь уул уурхайн түүхий эдийн экспорт байгаа юм. Цаашид экспортын нэр төрлийг нэмэгдүүлэхдээ хөнгөн үйлдвэр, ноос ноолуурын чиглэлээр бэлэн бүтээгдэхүүн гаргах нь чухал байна.
Их Британийн ханхүү Харриг Монгол Улсад айлчлуулахаар төлөвлөж байсан. 2018 онд айлчлуулахаар яригдаж байсан, энэ жил хуримаа хийж байгаа тул арай хойшлогдох болов уу.
Нэр дэвшигч Д.Батжаргал, Япон Монголын харилцаа улс төр, соёл, боловсролын чиглэлд өндөр түвшинд хөгжсөн. Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн албан ёсны зээл, тусламж 290-ээд тэрбум иенд хүрсэн. Хамгийн сүүлд 850 сая ам.долларын зээл аваад байгаа. Цаашид хамтын ажиллагаагаа эдийн засгийн чиглэлээр бэхжүүлж, хувийн хэвшлийнхнийг холбож өгөх чиглэлд түлхүү анхаарч ажиллана.
Нэр дэвшигч Я.Ариунболд, Монгол Канадын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байна. Хоёр улсын харилцааг иж бүрэн түншлэлийн хүрээнд хүргэх зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллана.
Монгол Канадын эдийн засгийн харилцааг өргөжүүлэх өргөн боломжтой. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, фермерүүд болон жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр ажиллана. Канадын хөгжлийн тусламжийн хүрээнд байгаль цаг уурын асуудал чухлаар тавигдана. Манайд усжуулалт багатай газар тариалан ажилладаг, энэ тал дээр Канадын дэнвшилтэт технологийг нэвтрүүлэх чиглэлд анхаарч ажиллана.
Канадад Монголын 6000 иргэн байдгаас 450 нь оюутан, бусад нь хөдөлмөрлөх, оршин суух эрхтэй иргэд. Зөвшөөрөлгүй амьдарч байгаа монгол иргэд бараг байхгүй гэж хэлж болно.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Элчин сайдын яамныхан Монголоос хувийн ажлаар очиж байгаа дарга даамлуудад унаа машинаар үйлчлэх, дэлгүүр хоршоогоор дагуулж явах зэргээр төсвийн мөнгийг үргүй зарцуулдаг тухай их яригддаг. Хувийн ажлаар яваа бол өөрийгөө болгоод явчих хэмжээний хүмүүс баймаар юм. Би ганц нэг удаа гадаад явахдаа метро, автобусаар нь яваад ажлаа амжуулаад л ирдэг. Гадаадад байгаа Элчин сайдын яамд дарга нарт хөл алдан үйлчилдгээ болих хэрэгтэй гэв.
Гадаад харилцааны яамны газрын дарга Н.Анхбаяр, Дипломат төлөөлөгчдийн газарт ирэх хүмүүсийг угтах, үдэх журам байдаг. Журмаа барьж ажиллах ёстой. Дипломат төлөөлөгчдийн газрын үндсэн ажил нь иргэддээ үйлчилгээ үзүүлэх. Тиймээс ГХЯ-наас монголчууд олноор амьдардаг Швед, Австрали, Парис, Польш зэрэг орнуудад Консулын газар байгуулж, иргэдэд үзүүлэх үйлчилгээгээ сайжруулах зорилт тавиад ажиллаж байна.
Мөн гадаад улс дахь Монголын Дипломат төлөөлөгчдийн газруудын байрны талаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ тодруулахад, Монгол Улсаас гадаадын 42 улсад Дипломат төлөөлөгчдийн газар ажиллаж байгаагийн 23 нь өөрийн байртай. Гадаад харилцааны яам Төрийн өмчийн хороотой хамтарч ЭСЯ-ны барилгуудын засвар үйлчилгээг явуулах төсөв батлуулан үе шаттай ажиллаж байна.
Гишүүд асуулт тавьж, байр сууриа илэрхийлсний дараа Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Энхсайхан, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяр нарыг эгүүлэн татах тухай санал хураалт явуулахад УИХ-ын гишүүдийн олонх нь эгүүлэн татахыг дэмжлээ.
Дараа нь дээрх дөрвөн нэр дэвшигчийг Элчин сайдаар томилох тухай Ерөнхийлөгч Х.Баттулгын саналыг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад, нэр дэвшигч тус бүр УИХ-ын гишүүдийн олонхийн дэмжлэг авлаа.
УИХ-ын дарга М.Энхболд, Элчин сайдаар нэр дэвшигчдэд улс орныхоо эрх ашгийг хамгаалж, хөгжилд хувь нэмрээ оруулахад идэвхтэй ажиллахыг захиад баяр хүргэлээ. Элчин сайдад нэр дэвшигчдийг УИХ дэмжсэн тухай албан бичгийг Ерөнхийлөгчид албан ёсоор хүргүүлэх юм.