Та бүхэнд эрүүл мэндийн боловсрол олгох цуврал нийтлэлээс хүргэж байна.
2018 оны тавдугаар сарын 17-ны өдөр ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТТЭЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР тохиодог. Манай гариг дээр цусны даралт ихсэх өвчинтэй 1.1 тэрбум хүн амьдардаг. Өөрөөр хэлбэл 100 хүн тутмын 22 нь уг эмгэгтэй байна (ДЭМБ, 2018 он).
Цусны даралт ихсэх өвчний гол хүндрэл бол ТАРХИНД ЦУС ХАРВАХ ЭМГЭГ билээ. Монгол орон тархинд цус харвах эмгэгээр дэлхийн 210 гаруй орноос I-II БАЙР-ыг эзэлдэг (ДЭМБ, 2017 он). Цусны даралт ихсэх өвчний эрсдэлт хүчин зүйлийн нэг бол хоол хүнсэндээ ДАВС-ыг хэтрүүлэн хэрэглэх зуршил юм.
Хүн өдөрт давсыг 6-аас дээш хэрэглэхэд цусны даралт ихэсдэг болохыг эрдэмтэд нотолжээ. Тэгвэл Монгол хүн өдөрт дундажаар 10-12 гр давс хэрэглэж байна (ЭМЯ, 2014). Энэ нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөс (6 гр-аас ихгүй) 2 дахин их юм. Өөрөөр хэлбэл 10 хүн тутмын 8 нь давс хэтрүүлэн хэрэглэдэг.
Давс хэтрүүлэхэд яагаад цусны даралт ихэсдэг вэ?
Артерийн судсаар урсаж буй цус ханандаа үзүүлэх даралтыг цусны даралт хэмээн ойлгоно. Хэвийн үед артерийн судсанд агуулагдаж буй цусны ханандаа үзүүлэх даралт 120/80 мм.муб байдаг. Бид хөл гараа гэмтээх үед үрэвслийн улмаас эд эс завсар шингэн хуримтлагдан хавагнаж хавддаг. Энэ үед давстай хар цайгаар боолт хийхэд хаван буурдаг. Яагаад гэвэл давс ихтэй уусмал усыг өөртөө татах шинж чанартай учраас тэр юм.
Хүнсэнд давс ихээр хэрэглэхэд цусанд агуулагдах давсны хэмжээ нэмэгдэнэ. Цусан дахь давсны агууламж их байвал усыг өөртөө татаж эргэлдэх цусны хэмжээ ихэсдэг. Улмаар судасны хананд үзүүлэх даралт нэмэгдэж, цусны даралт ихэсч эхэлнэ. Цусны даралт тогтмол ихэссэнээр цусны даралт ихсэх өвчин бий болдог.
Монгол хүн яагаад давс хэтрүүлэн хэрэглэх хандлагатай болов?
Биеийн хүчний ажил хөдөлмөрийн үед давстай хар цай уухад ядарч тамирдах нь бага хэмээн зарим хүмүүс зөвлөдгийг та ч сонссон байх. Биеийн хүчний, хүнд ажил хийхэд хүн ус, эрдэс бодисоо хөлөрч гадагшлуулна. Үүний үр дүнд эргэлдэх цусны хэмжээ багасч, бодисын солилцоо тэр бүр эрчимтэй явагдаж чаддаггүй. Хүнд ажлын үед давстай цай уухад бие усаа хөлөрч гадагшлуулах үйл явц багасна. Хүний биед ус баригдаж эргэлдэх цусны хэмжээ нэмэгдсэнээр бодисын солилцоо сайн явагдах боломж бүрдэж, ядарч сульдах нь багасдаг байж болох юм.
Монгол орон эрс тэс уур амьсгалтай, далайн түвшнээс дээш 1500м өндөр, агаарын чийгшил бага зэрэг онцлог нь бие организм хөлөрч усаа гадагшлуулах хандлагатай байхыг үгүйсгэхгүй. Бие организмд ус баригдахгүй гадагшлах нь үл ялиг цусны даралт буурах, сульдах, тамирдах хандлага их байж болох юм. Энэ онцлогт Монгол хүн дасан зохицохын тулд давсыг хэтрүүлэн хэрэглэх дадал зуршил бий болох магадлалтай юм.
Тэгвэл бид яавал зохилтой вэ?
Монгол хүн дээрх онцлогт зохицохын тулд давсыг хэтрүүлэн хэрэглэх зуршлаасаа шалтгаалж цусны даралт ихсэх хандлагатай байж болох юм. Судалгаагаар хүн өдөрт давсыг 6 гр-аас дээш хэрэглэхэд цусны даралт ихэсч, тархинд цус харвах, зүрхний зүүн ховдол томрох, зүрхний дутагдал үүсэх, хавагнах, яс сийрэгжих эрсдэл нэмэгддэг болохыг баталжээ.
Иймд давсыг хэвийн хэмжээнд хэрэглэж сурах нь маш чухал. Тухайлбал, өдөрт хэрэглэх давсны хэмжээг 10 гр-аас 6 гр бууруулахад тархинд цус харвах эмгэгээр нас барах эрсдэл 16 хувь, зүрхний ишеми өвчнөөр нас барах эрсдэл 12 хувь буурдаг болохыг тогтоосон.
Ийм учраас бид эргэлдэж буй цусны хэмжээг нэмэгдүүлнэ хэмээн давсыг хэтрүүлэн хэрэглэж болохгүй. Харин давсыг хэтрүүлж биш зохистой хэвийн хэмжээнд хэрэглэхийг урьтал болгох ёстой.
Эх сурвалж: Unsick.me