Их Британийн хунтайж Харриг Монголд урих талаар дипломат түвшинд яригдаж байна

Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2018-05-17 12:00 GMT+8

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Элчин сайдуудыг томилох асуудлыг хэлэлцэх үеэр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад нэр дэвшигч Н.Тулга тус улсад ажиллах чиглэлээ УИХ-ын гишүүдэд танилцуулав.

Тэрбээр С.Баярын өмнө буюу 2013-2017 онд Монгол Улсаас ИБУИНВУ-Д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байгаад бүрэн эрхийн хугацаа нь дуусаад ирээд байв.

Нэр дэвшигч Н.Тулга Элчин сайдаар ажиллаж байхдаа эхлүүлсэн ажлуудаа үргэлжлүүлэхээ онцолсон. Түүн дотор Их Британийн хунтайж Харриг Монголд урих талаар хөөцөлдөж, энэ асуудал Гадаад харилцааны яамны түвшинд яригдаж байсан. 2018 онд хунтайж Харри хуримаа хийх учир амжихгүй болов уу гэв.

GoGo Facebook Хуудас
 
 
Төсвийн хэмнэлт эдийн засаг тогтворжиход нөлөөлж чадах уу ?
Нийт 5313 санал өгсөн байна.

Дээшээ