“Хэвлэлийн хүрээлэн”-д Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгч гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөв. Тус холбооны Цэцдийн их хурлаас тав дахь “Их эе” хурлыг маргааш зохион байгуулахаар товлосон. Гэвч энэ хурлыг хууль бусаар, дүрмийн бусаар зохион байгуулах гэж байна хэмээн тус холбоо үзэж байна. Нийт 11 тэргүүлэгч гишүүн энэ шийдвэрийг дэмжиж, гарын үсгээ зуржээ. Иймд МҮБХ-ны салбар зөвлөлүүд маргаашийн хуралд суухгүй байрыг уриаллаа.
Маргааш “Их эе” хурал болохгүй тул бөхчүүд хөдөөнөөс ирж, чирэгдэл гаргах шаардлагагүйг ч онцолсон юм.
Мөн тэд МҮБХ-нд үүсээд буй маргааныг шийдэхээр томилсон ажлын хэсгийг шинэчлэн зохион байгуулах ёстой гэв. Ажлын хэсгийг таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулан, Х.Баянмөнх аварга даргалсан. Нөгөө талаас н.Магалжав, н.Сайнбаяр нар багтсан ч Х.Баянмөнх аварга ажлын хэсгийг хуралдуулъя гэхэд ирээгүй байна. Иймд шинэ баг томилон, дараагийн “Их эе”-ийн товыг тогтоох шаардлага үүсжээ. Энэ хурлаар МҮБХ-ны дараагийн тэргүүнийг сонгох бөгөөд Х.Чинбат нэрээ дэвшүүлэхгүй, би Бөхийн өргөөнд шунаагүй гэдгээ албан ёсоор мэдэгджээ.
Хэдийгээр их эеийг хойшлуулсан ч энэ оны хоёрдугаар улиралд багтаан хуралдуулах хэлцэлд хүрчээ. Учир нь наадам дөхөөд байна.
Бөхийн өргөөний эзэмшигчийг тодруулах зорилгоор Баянзүрх дүүргийн үл хөдлөх хөрөнгийн газарт МҮБХ-ноос албан бичиг явуулжээ. Тус ТББ-ын дүрэмд “Бөхийн өргөө МҮБХ-ны өмч мөн” гэж заасан тул холбоо эзэмшин, бөхийн барилдаан болдгоороо болох ёстой гэв.
Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүнээр Л.Чинбат ажиллаж байгаа юм. Түүнийг Баяр наадмын үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулах салбар комиссын даргаар томилсон. Иймд тэрээр бөхийн галын тэргүүлж буй бөхчүүдтэй уулзаж, наадмын өмнөх бэлтгэл ажилд анхаарч эхэлсэн байна. Тэрээр 21 аймаг дахь бөхийн холбоодоос өөрийг нь дэмжин ажиллахыг хүсэж, албан бичиг илгээжээ. Л.Чинбат өмнөх тэргүүн Р.Нямдоржоос тамга, тэмдгийг хүлээн авсан тул тогтоол, шийдвэр нь хүчин төгөлдөр гэдгийг хэвлэлийн хурлын үеэр танилцуулав.