Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Анкарагийн гудамжны нэг ч модыг тайраагүй гэж тус дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга А.Гэрэлт-Од тайлбарлав. Учир нь зарим иргэн тус гудамжин дахь моддыг тайрчээ хэмээн хожуулын зургийг олон нийтийн цахим сүлжээнд тараасан нь олон иргэнийг бухимдуулсан.
Өвөлдөө агаарын бохирдол, хавартаа тоосжилтод нэрвэгддэг нийслэлчүүд ногоон байгууламжид ихээхэн анхаардаг болсон юм.
Анкарагийн гудамжин дахь үхсэн моддыг таван жилийн өмнө тайрч, 34 хожуул үлдсэн байжээ. Иймд тэдгээр хожуулыг үндэстэй нь татаж гарган, цэвэрлэж байгаа юм байна. Оронд нь нийт 1200 ширхэг гоёлын сөөг, буйлс тарьж эхэлжээ.