Бизнес эрхлэгчид нь улсын хэмжээний ажил эрхлэлтийн 90 хувийг хангаж байгаа ч өсөх хөгжихийн тулд олон бэрхшээлтэй тулгардаг. Тэгвэл “Оюу Толгой” ХХК болон Германы хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/ түншүүдтэйгээ хамтран жижиг дунд бизнес эрхлэгчдийн чадавхийг сайжруулах хөтөлбөрт хамтран ажиллаж, тэдэнд төрөл бүрийн сургалтууд явуулахаар боллоо.
Түүнчлэн Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг болон Говийн оюу хөгжлийг дэмжих сан хамтарсан санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа.Тус байгууллагууд нь өнөөдөр Говийн оюу хөгжлийг дэмжих сан, Өмнөговь аймгийн Засаг дарга ба Олон улсын санхүүгийн корпорацитай “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
Жижиг дунд бизнес эрхлэгчдэд эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, бизнесийн ёс зүй, бизнесийн удирдлага, ханган нийлүүлэлтийн сүлжээний удирдлага зэрэг сургалтуудыг явуулах юм байна.
Ингэснээр жижиг дунд бизнес эрхлэгчдэд эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, бизнесийн ёс зүй, бизнесийн удирдлага, ханган нийлүүлэлтийн сүлжээний удирдлага зэрэг бизнесийг оновчтой удирдан явуулах ур чадвар олгох сургалтуудыг явуулах юм байна.
Чадавхжуулах сургалтууд явуулснаар бизнес эрхлэгчид өрсөлдөх чадвараа сайжруулан үйл ажиллагаагаа тогтвортой явуулах боломжтой болох бөгөөд, цаашид дэлхий дахинд дэлхийн түвшний уул уурхай болон бусад бизнесийн салбарын хэрэгцээг хангах чадвартай болж, мөн тэдний санхүүгийн мэдлэг, мэдээлэл, чадавх сайжрах боломжтой болно.
Монгол Улсын нийт бизнесийн 98 хувь жижиг дунд гэсэн ангилалд орж байгаа ч тэд улсын ДНБ-ний зөвхөн 25 хувийг бүрдүүлж байна. Монгол компаниудын зөвхөн 10 хувь нь банкаар л дамжуулан санхүүгийн үйлчилгээ хүртэж байна.
“Оюу толгой” ХХК нь энэхүү дэвшилтэт түншлэлийн хөтөлбөрөөр дамжуулан түншүүдтэйгээ хамтран Монголын бизнес эрхлэгчид тэр дундаа Өмнөговь аймгийн бизнес эрхлэгчдийг илүү аюулгүй тогтвортой өрсөлдөх чадвартай болгон хөгжүүлэх чадавхийг нь нэмэгдүүлэхээр ажиллаж, Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулсаар байх болно гэв.
“Оюу Толгой” ХХК гүйцэтгэх захирал Армандо Торрес Монголын дотоодын үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчидтэй идэвхтэй хамтран ажилладаг гээд үндэсний ханган нийлүүлэгчдээс хийсэн худалдан авалтаар 2,25 сая ам.доллар зарцуулсан бөгөөд энэ нь ойролцоогоор 4 тэрбум төгрөг гэлээ.
“Бид үндэсний болон орон нутгийн оролцогч талуудтай нягт хамтран ажиллаж тогтвортой хөгжлийг нэмэгдүүлэхэд урт хугацааны турш хувь нэмэр оруулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг зорьж байна.” гэв.
GIZ нь ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны хүсэлтээр өнгөрсөн 25 жилийн хугацаанд олон салбарт хөгжлийн хамтын ажиллагааны чиглэлээр Монгол Улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд Монголын бизнес эрхлэгчдийг чадавхжуулах хамтарсан хөтөлбөрийг удирдан явуулах болсондоо баяртай байна.
GIZ-ийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөрийн захирал Штефан Ханзелманн:
“GIZ дэлхийн 130 гаруй оронд ЖДБЭ-ийг хөгжүүлэх чиглэлээр ажилласан туршлагатай, Монгол Улстай олон жилийн харилцаа холбоотой, тус улсын эрх ашгийн төлөө ажиллах чин эрмэлзэлтэй байгууллага юм” гэв.
“Энэхүү түншлэлийн хүрээнд уул уурхайн компаниудын хэрэгцээт бараа, үйлчилгээний тухай мэдээллийг орон нутгийн ханган нийлүүлэгч нарт нэгдсэн байдлаар хүргэх боломжийг бүрдүүлэх юм. Ингэснээр нэг талаас ил тод байдал сайжирч, нөгөө талаас хөтөлбөрийн хүрээнд чадавхиа дээшлүүлсэн ЖДБЭ-дэд илүү давуу тал, боломж бий болж, тэдний тогтвортой байдал нэмэгдэнэ” гэж Монгол Улсад суугаа ОУСК-ийн суурин төлөөлөгч Туен Нгуен хэллээ.
ОУСК нь банк санхүүгийн салбар, уул уурхайн усны менежмент, ажил эрхлэлт, ЖДБЭ-ийг дэмжих чиглэлээр ихээхэн ажил хийж, Монгол Улсын эдийн засгийн хөгжил тэр дундаа Оюу толгойн бүтээн байгуулалтыг тууштай дэмжиж иржээ.
ОУСК нь хувийн хэвшилд хөрөнгө оруулах, хөрөнгө санхүү босгох, Засгийн газар болон бизнес эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зөвлөгөө өгөх замаар Монгол Улсын эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулсаарх байна.
Төлөөлөгчийн газраа 1970 онд байгуулснаас хойш олон салбарт хөрөнгө оруулж ажилласан ба энэ нь нийт дүнгээрээ 3 тэрбум гаруй ам.доллар болсон байна.
Өмнөговь аймгийн Засаг дарга бөгөөд Говийн Оюу хөгжлийг дэмжих сангийн Уидрдах зөвлөлийн гишүүн Н.Наранбаатар:
“Өнөөдрийн энэ арга хэмжээ нь Өмнөговь аймаг болон “Оюу толгой” компанийн тогтвортой хөгжлийн төлөөх эерэг, бүтээлч хамтын ажиллагааны тод илрэл юм.
Энэ нь орон нутаг, бүс нутаг болон үндэсний хэмжээнд үйл ажиллагаа болгож байна.
Өмнөговь аймгийн урт хугацааны хөгжлийн стратегийн нэг томоохон тэргүүлэх чиглэл нь эдийн засгийн олон тулгуурт байдал болон жижиг дунд бизнесийн хөгжил байдпаг. Өнөөдөр ХДС, GIZ, ОУСК болон Оюутолгой гэх мэт томоохон байгууллагуудыг оролцуулсан олон талт туншлэлийг бий болгож, тэдгээрийн хүчин чармайлт туршлага болон хөрөнгө оруулалтыг ЖДҮ-ийн хөгжлийн салбарт нэгтгэж чадлаа. Бид эдийн засгийн өсөлт болон эдийн засгийн тулгуурт байдал энэ түншлэлийн гэрээгээр дамжуулан бат бөх суурийг тавилаа.