Үерийн аманд буусан айлуудад сэрэмжлүүлэг, мэдэгдэл хүргүүллээ

Б.Чимэг GoGo.mn

2018-05-17 15:45 GMT+8
Гэрэл зургийг Д.Жавхлантөгс

Нийслэлийн Байгаль орчны газраас Баянзүрх дүүргийн 9, 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Улиастай голын онцгой хамгаалалтын бүс, үерийн аманд зөвшөөрөлгүй хашаа барьж буусан 300 гаруй өрхөд дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Газрын алба, Тохижилт үйлчилгээний хэлтэс, хороодтой хамтран сэрэмжлүүлэг, мэдэгдэл, хугацаатай албан шаардлага хүргүүллээ.

Дээрх айл өрхүүдийн дийлэнх олонх нь хууль бусаар суурьшсан бөгөөд голын эргийн намаг, усан сан бүхий газруудад барилгын хог, дайрга шороо асган тэгшилж буусны улмаас өвөлдөө халиа дошин үүсч төсвийн хөрөнгөөр ус зайлуулах, суваг хоолой гаргах зэрэг ажлууд хийгддэг бол хавар, зуны улиралд үерийн аюултай нөхцөлд амьдардаг юм.

Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын А/230/127 тоот хамтарсан тушаалаар батлагдсан “Усан сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэм”-ийн 2.5-д заасны дагуу голын онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс шагшуурга мод огтлох, элс хайрга чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглодог.

Улиастай гол нь 308.9 км2 ус хурах талбай бүхий 33.6 км урттай Улаанбаатар хотын экосистемд чухал үүрэгтэй тул голын эхийг байгалийн цогцолборт газрын ангиллаар орон нутгийн тусгай хамгаалалтад авсан юм. Цаашид голын онцгой хамгаалалтын бүсэд хориглосон үйл ажиллагаа явуулахгүй байхыг нийслэлийн Байгаль орчны газраас анхааруулж байна гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ-аас Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх, эсэхийг хэлэлцээд шаардлагагүй гэж шийдвэрлэв. Таны бодлоор Улсын ерөнхий прокурорын саналаар Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн, шалгах нь зөв үү?
Нийт 1922 санал өгсөн байна.

Дээшээ