1000₮, 5000₮, 10000₮ цэнэглэгч картууд дата, нэгжийн бонустай боллоо

Бизнес мэдээ

2018-05-17 16:32 GMT+8

Хязгааргүй хэрэглээг эрхэмлэгч СКАЙТелийн урьдчилсан төлбөрт хэрэглэгчдэд зориулан 1000₮,5000₮,10000₮ цэнэглэгч картууддаа онцгой урамшуулал зарлалаа. Та дансаа цэнэглээд л бонус урамшууллыг авна.

Ярианы эрх чөлөөнд нэгдсэн skyphone 3.0 үйлчилгээний хэрэглэгч 1000₮, 5000₮ картаар цэнэглээд 5 хоногийн турш сүлжээндээ яриа, мессеж, задгай датанд ашиглах 100% бонус нэгж, 10000₮ картаар цэнэглээд 10 хоногийн турш сүлжээндээ яриа, мессеж, задгай датанд ашиглах 200% бонус нэгжийг урамшуулалд авна.

Үргэлж онлайн Өнгөлөг Дата үйлчилгээний хэрэглэгч 1000₮ картаар цэнэглээд 5 хоногийн турш ашиглах 100MB дата, 5000₮ картаар цэнэглээд 5 хоногийн турш ашиглах 500MB дата, харин 10000₮ картаар цэнэглээд 10 хоногийн турш ашиглах 2000MB дата бонус урамшуулалд авна.

Доорх картаар дансаа цэнэглэхэд хүснэгтэд үзүүлсэний дагуу бонус эрхүүд орно.

Анхаарах зүйлс:

  • Цаасан болон цахим 1000₮, 5000₮, 10000₮ цэнэглэгч картууд бонустай.
  • Бонус нэгжээ сүлжээний яриа, мессеж, задгай датанд ашиглана.
  • 1000₮, 5000₮ цэнэглэгч картын бонус эрхээ идэвхжүүлсэнээс хойш 5 хоногт ашиглана.
  • 10000₮ цэнэглэгч картын бонус эрхээ идэвхжүүлсэнээс хойш 10 хоногт ашиглана.
  • Бонус эрхээ цэнэглэснээс  хойш 5 хоногийн дотор идэвхжүүлнэ.

Та бүхэн бонустай картаар дансаа цэнэглэж, үндсэн нэгжээ хэмнэн хамгийн бага дүнгээр хамгийн их эрх чөлөөг эдлээрэй.

GoGo Facebook Хуудас
 
 
Төсвийн хэмнэлт эдийн засаг тогтворжиход нөлөөлж чадах уу ?
Нийт 5314 санал өгсөн байна.

Дээшээ