Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр төлөхөд гурван минут л хангалттай

Б.Чимэг GoGo.mn

2018-05-17 17:10 GMT+8

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр төлөхөд ердөө 3 минут л хангалттай боллоо. Тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний цахим хуудас /www.smartcar.mn/-аар нэвтэрч, QPay үйлчилгээг ашиглан төлөх боломжтой болсон. Татвар төлөгч та тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг онлайнаар хэрхэн төлөх тухай зааврыг доорхи холбоосоор дамжуулан харна уу.

Холбоос: https://www.facebook.com/capital.city.tax.department/videos/830417500485129/

Албан татвар, төлбөр төлсөн баримтыг таны и-мэйл хаягруу автоматаар илгээх бөгөөд татвар төлөгч та тухайн баримтыг хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээнд хавсаргана. Ингэснээр банканд дугаарлах, татвар хураах цэгт очин, тамга даруулахаар очихгүй цаг заваа хэмнэх боломжтой.

Хэрэв та цахимаар төлөх боломжгүй бол өөрт ойрхон банканд албан татвар, төлбөрөө төлж, баримтаа өөрт ойр байрлах татвар хураах дурын цэгт очин тамга даруулан баталгаажуулаарай гэж нийслэлийн Татварын газраас мэдээллээ.

                                                       Татвар хураах цэгүүд

Д/д

Байршил

Цагийн хуваарь

1

Татварын хэлтэс /БЗД, БГД, СХД, СБД, ЧД, ХУД, НД, БХД, БНД/

Даваа ~ Баасан: 08:00 - 17:00
Бямба, Ням : Амарна

2

АТҮТ /цирк салбар, таван ган салбар/

3

НҮНТ /Дүнжингарав, Мишээл, Драгон төв, 6 буудлын Оргил төв/

4

Техник хяналтын үзлэгийн төв /БЗД, БГД, СХД/

Даваа ~ Баасан: 08:30 - 20:30
Бямба, Ням: 09:00 - 19:00

5

Нисдэг машин худалдааны төв

Даваа ~ Баасан: 08:30 - 17:30
Бямба, Ням : Амарна

GoGo Facebook Хуудас
 
 
Төсвийн хэмнэлт эдийн засаг тогтворжиход нөлөөлж чадах уу ?
Нийт 5314 санал өгсөн байна.

Дээшээ