Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, дэвшилтэт бүхнийг жил тутамд дэлгэн үзүүлдэг “ЖДҮ-ийн бүтээгдэхүүн үйлчилгээ, технологи-2018” Олон улсын үзэсгэлэн “Мишээл” экспод нээлтээ хийлээ.
Тус үзэсгэлэнг МҮХАҮТ, ХХААХҮЯ, Нийслэлийн Үйлдвэрлэл инновацийн газар хамтран зохион байгуулж байна. Үзэсгэлэнд үндэсний үйлдвэрлэгчид шинэлэг бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах юм. Түүнчлэн БНСУ, БНУнгар Улсын худалдааны төлөөлөгчийн газар,Тайвань болон Хонгконгын бизнес эрхлэгчид, Пакистаны төлөөлөл оролцож байна.
Үзэсгэлэнг нээж МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав хэлэхдээ “ЖДҮ-ийн бүтээгдэхүүн үйлчилгээ, технологи” үзэсгэлэнг 21 дэх жилдээ зохион байгуулж байна. Манай үйлдвэрлэгчид 21 жил хийж бүтээж, хөгжиж эрийн цээнд хүрлээ. Энэ үзэсгэлэн жижиг дунд үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хөгжил, стандарт, олон улсын байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллаж буйн тодорхой үр дүн юм” хэмээн үнэлээд оролцогсдод амжилт хүсэв.
Хамтран зохион байгуулагч НЗДТГ-ын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч дарга Ж.Батбаясгалан “Монгол Улсын Засгийн газар, НЗДТГ-аас ЖДҮ-чдийг хэрхэн дэмжиж буйн илрэл нь энэхүү үзэсгэлэн гэж хэлж болох юм. Энэ үзэсгэлэнгээс эх оронч худалдан авалтыг хийгээрэй. Баялаг бүтээгчдийн хөгжил дэвшил 21 жилээр төдийгүй урт удаан өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна хэмээв.
Түүнчлэн ХХААХҮЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Т.Жамбалцэрэн, Бизнес регистерийн санд бүртгэлтэй 158 мянга гаруй ААН-үүдээс 70 гаруй мянга нь тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрийн 60 орчим мянга нь жижиг дунд үйлдвэрлэгчид байна. Жижиг дунд үйлдвэрлэгчид ДНБ-ийн 48 хувийг үйлдвэрлэдэг том салбар. ЖДҮ-ийн тухай хууль өргөн баригдсан энэ цаг үед үзэсгэлэн зохиогдож байгаагаараа онцлогтой болж байна. Энэ салбар эрхзүйн орчин улам таатай болно гэдэгт итгэлтэй байна.
Үзэсгэлэнд оролцогч гадаадын ААН-үүдийг төлөөлж, Монголд суугаа Ажил хэрэгч Солонгос бизнес эрхлэгчдийн нийгэмлэгийн тэргүүн Кан Мин Ху,
“Солонгос Улсаа төлөөлөн уламжлал болсон томоохон үзэсгэлэнд оролцож байгаадаа баяртай байна. Манай улсын 24 байгууллагын төлөөлөл үзэсгэлэнд оролцож байгаа. Манай хоёр улс нийгэм, эдийн засгийн гүн гүнзгий харилцаатай, цаашдаа улам өргөн дэлгэр болтугай” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.
Дашрамд дурдахад, энэ удаагийн ЖДҮ-ийн үзэсгэлэн экологийн цэвэр хүнс, бараа бүтээгдэхүүний нэр төрөл ихтэй, экспортын шинэ бүтээгдэхүүнээр баяжсан болохыг дурдах нь зүйтэй. Үзэсгэлэнд оролцогсдоос нийт 14 номинациар бүтээгдэхүүн үйлчилгээг шалгаруулан, үзэсгэлэнгийн нэрэмжит цом, өргөмжлөл болон зохион байгуулагч байгууллагуудын шагналаар урамшуулах юм.
Үзэсгэлэнгийн үеэр МҮХАҮТ-аас аж ахуйн нэгжүүдэд зориулж “Гэрээний маргаанаас үүдсэн асуудлыг арбитраар шийдэх нь”, “Сав баглаа боодол”, “Олон улсын үзэсгэлэнгийн стандарт”, “21-р зууны бизнес модел” сэдэвт сургалтуудыг үнэ төлбөргүй зохион байгуулах юм.
“ЖДҮ-ийн бүтээгдэхүүн үйлчилгээ, технологи-2018” Олон улсын үзэсгэлэн энэ сарын 20-ныг дуустал үргэлжлэх юм.