Буцах
2018.05.17 Өнөөдөр болсон үйл явдлуудыг НЭГ ӨГҮҮЛБЭРЭЭР
2018-05-17
0
0
2018-05-17
- Анкарагийн гудамжны нэг ч модыг тайраагүй, харин хожуулуудыг цэвэрлэн, мод суулгажээ.
- Өнөөдөр 17.00 цагийн орчимд УБ-Дархан чиглэлд явж байсан, ачааны галт тэрэг Дархан өртөө орчимд замаас гарсан осол гарчээ.
- Тос бага уудаг, хурдан болдог, чипсний төмс тарьж эхэллээ
- ОХУ, БНХАУ, АНУ, Солонгос, Японд зорчиход аливаа хүндрэл гарахгүй. Харин Казахстан, Өмнөд Африк, Их Британи, Израиль улс руу сунгалттай паспортоор зорчихгүй байх нь зүйтэй гэсэн зөвлөмжүүд хүргүүлж байна.
- Монгол Улс Ази-Номхон далайн бүс нутгийн улс орнууд руу бараа бүтээгдэхүүнээ экспортлохын тулд Приморийн хязгаарын нутагт далайд гарах өртөө байгуулахыг зорьж байгаа тухай тус хязгаар нутгийн засаг захиргааны хэвлэлийн алба мэдээлжээ.
- Т.Гантөмөр: Нийслэлд мод шилжүүлэн суулгахыг хуулиар хориглоогүй
- Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр төлөхөд ердөө 3 минут л хангалттай боллоо.
- Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаарх нэгтгэсэн тогтоолын төслийг хэлэлцүүлэхээ хойшлуулав
- “Оюу Толгой” ХХК болон Германы хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/ түншүүдтэйгээ хамтран жижиг дунд бизнес эрхлэгчдийн чадавхийг сайжруулах хөтөлбөрт хамтран ажиллаж, тэдэнд төрөл бүрийн сургалтууд явуулахаар боллоо.
- Нийслэлийн Байгаль орчны газраас Баянзүрх дүүргийн 9, 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Улиастай голын онцгой хамгаалалтын бүс, үерийн аманд зөвшөөрөлгүй хашаа барьж буусан 300 гаруй өрхөд дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Газрын алба, Тохижилт үйлчилгээний хэлтэс, хороодтой хамтран сэрэмжлүүлэг, мэдэгдэл, хугацаатай албан шаардлага хүргүүллээ.
- УИХ-ын гишүүн Ч.Улаан тэргүүтэй 15 гишүүн "Оюутолгой төслийн үр ашиг, өгөөжийг нэмэгдүүлэхийн төлөө" лобби бүлэг байгуулсан тухай албан бичгээ өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдод гардууллаа.
- Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Энхсайхан, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяр нарыг эгүүлэн татах тухай санал хураалт явуулахад УИХ-ын гишүүдийн олонх нь эгүүлэн татахыг дэмжлээ.
- Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүрэх замын ажил эхэллээ
- Их Британи, Япон, Канад, Швед улсад суух Элчин сайдуудыг томилохыг УИХ дэмжлээ
- Их Британийн хунтайж Харриг Монголд урих талаар дипломат түвшинд яригдаж байна
- БНСУ-ын Үндэсний төв музей, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Түүх археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей, Богд Хааны ордон музейтэй хамтран зохион байгуулж буй “Тал нутгийн эзэнт гүрэн Монгол” тусгай үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Солонгосын Үндэсний төв музейд болов.
- Ерөнхийлөгч Х.Баттулга Азийн залуу удирдагчийн тоонд багтжээ