БНХАУ-ын Засгийн газрын бодлоготой уялдуулж Монголын компаниуд экспортолж байгаа нүүрсний ханшаа нэмэгдүүлэхээр зорьж байгаа аж. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр сүүлийн хоёр сар дараалан Монгол Улсын нүүрсний экспорт нэмэгдэж, улмаар дөрөвдүгээр сард нийт 3.56 сая тонн нүүрс экспортод гаргасан байна. "Тавантолгой"-ийн бүлэг ордод олборлолт хийж буй компаниудаас “Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн долоо хоногт компанитай хэлэлцээ хийсэн юм. Үүний дүнд энэ долоо хоногоос эхлэн Зүүн Цанхийн нүүрсийг нэг тонн тутмыг нь 60 ам.доллараар “Chalco” -д нийлүүлж байна. Мөн Баруун Цанхийн коксжих нүүрсийг 68 ам.доллараар, эрчим хүчний нүүрсийг 14-16 ам.доллараар уурхайн аман дээр худалдаж байгаа ажээ.
"Эрдэнэс Таван толгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг
Үүнээс гадна “Mongolian Mining Corporation” санхүүгийн тайландаа "Угаасан нүүрсний хилийн үнэ нэг тонн тутамд дунджаар 130.3 ам.доллар байна" гэжээ. Харин Нарийн Сухайтын бүлэг ордод олборлолт хийж буй "МАК”, “Өсөх зоос”, “Southgobi Sands” компаниуд нүүрсээ баяжуулж гаргахаар зорьж байгаа аж. “Southgobi Sands” ХХК-ийн хувьд нүүрсээ баяжуулснаар ханшийг нь тонн тутамд 500-600 юаньд хүргэнэ гэж тооцоолжээ. Тус компани 2018 онд 800 мянган тонн баяжуулсан нүүрс экспортлохоор төлөвлөсөн байна. Харин I улиралд нэг тонн нүүрсийг дунджаар 43.02 ам.доллараар борлуулсан нь 2017 оны мөн үеэс 1.7 дахин нэмэгдсэн талаар санхүүгийн тайландаа дурдсан байна.
Харин “МАК” буюу Монголын алт корпораци нэг тонн нүүрсийг уурхайн аман дээр 500 орчим юаниар борлуулж байгаа талаар сүүлд мэдээлсэн юм.
Т.Элиса