Хувцас таны өмнөөс ярьдаг гэдэг. Тэгвэл таны өмнөөс юу гэж ярьж байна вэ? Магадгүй та юу гэж яриулахыг хүсч байна вэ? Хувцаслалт ,имиж бүрдүүлэнэ гэдэг тодорхой нэгэн дүр бүтээж байгаатай адилхан. Удирдах албан тушаалтнуудын хувьд хүчирхэг, бие даасан дүр төрх илтгэхийг шаарддаг. Магадгүй та ажилд орох гэж байгаа бол тухайн ажлын байрнаасаа шалтгаалан хариуцлагатай, итгэл даахуйц дүрийг ажил олгогчдоо харуулж болно. Хэрвээ та хүчирхэг бие даасан дүр төрхийг бүтээхийг хүсвэл хар болон бор өнгөнүүдийг сонгоорой.
Харин материалын сонголтуудын тухайд цэвэр даавуу полистр нарийн нэхмэл, савхи элэг гэх мэт хүнд материалууд өмсөгдөнө. Харин цэвэрч нямбай ажил хэрэгч дүрийн тухайд саарал цайвар цэнхэр ба цагаан хар хөх гэсэн өнгөнүүдийн хослол яригдах бол хэлбэр загварын тухайд цэвэр даавуун болон нарийн нэхмэл материалтай энгийн загвартай эсгүүр сайтай хувцаснууд түлхүү сонгогддог. Харин эмэгтэйчүүдийн тухайд цагаан болон цайвар ягаан шаргал өнгөнүүдийн хослол, нарийн болон зузаан нэхээс мөн шиффон болон силк гэх мэт зөөлөн уналттай материал бүхий хувцаснууд илүү эмэгтэйлэг зөөлөн дүр төрхийг дэмжиж өгдөг байна.
Нэвтрүүлгийн зочин-Блоггер,стилист П.Оюунтөгс