Монголын рагбигийн шигшээ багийн тамирчид 16-ны орой Ази тивийн 3-р дивизоны төвийн бүсийн аварга шалгаруулах тэмцээний анхны тоглолтоо хийлээ. Тэмцээн Казахстан улсад зохиогдож байна.
Монголын шигшээ баг энэ удаагийн тэмцээнд менежер, эмч, дасгалжуулагч болон тамирчид нийлсэн 26 хүний бүрэлдэхүүнтэй ОХУ-ын Эрхүү, Новосибирск гэсэн маршрутаар Казахстан улсын Алма-Ата хотыг зорьсон. Гэвч “Казахстан улсын хилээр сунгалттай гадаад пасспортаар нэвтрүүлэхгүй” гэсэн шалтгаанаар багийн эмч болон таван тамирчныг хил нэвтрүүлээгүй юм. Ингэснээр манай баг бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглох боломжгүй болсон билээ. Хил нэвтрээгүй таван тамирчны дөрөв нь гарааны туршлагатай, багийн амжилтад томоохон нөлөөтэй тамирчид юм.
Тэмцээнд одоо оролцож буй нийт явсан бүрэлдэхүүний 14 нь 2014 оны Ази тивийн 4-р дивизоны аварга шалгаруулах тэмцээнд оролцсон туршлагатай тамирчид байгаа бол бусад нь шинэ, залуу тамирчид байна. Хамгийн залуу тамирчин нь“Аварга” сургуулийн сурагч, “Аварга Зөгийнүүд” Рагби Клубын тамирчин 19 настай Б.Сод-Эрдэнэ байгаа юм.
Тэд Казахстан улсын шигшээ багтайтоглож, хагас цаг дуусахаас 5 минутын өмнө 14:3 харьцаагаар хожигдож эхэлсэн. Монголын шигшээ багийн хувьд өрсөлдөгчийн талбайд маш ширүүн хүчтэй довтолгоог үзүүлж байсан боловч жижиг алдаанууд гарган эсрэг багтаа боломжийг олгож байсан юм. Хоёрдугаар хагас эхэлж Казахстан улсын шигшээ баг сэлгээний тамирчдаа оруулж байсан нь манай багийн эсрэг хатуу цохилтууд болж байв.
Азийн дээд зэрэглэлийн багтай бүрэлдэхүүн дутуу 80 минутын турш тоглосон Монголын баг тамирчид тоглолтын төгсгөл хэсэгт бага зэргийн тактикийн алдаанууд гаргаж оноо алдаж эхэлснээр 55:6 харьцаатайгаар ялагдал хүлээсэн юм.
Гэсэн ч манай шигшээ багийнхан өчигдрийн тоглолтоороо тун удахгүй Ази тивийн хёрдугаар дивизонд маш хүчтэй өрсөлдөгч болон гарч ирэх боломжтой гэдгээ харуулж чадлаа. Тодруулбал, манай шигшээ багийн урд эгнээний тамирчид Казахстаны багийн эсрэг дарамт шахалт үзүүлж, эн зэрэгцэхүйц тоглолтыг үзүүлж байсан юм.
Энэхүү гуравдугаар дивинзонд мөн өрсөлдөж байгаа Пакистан болон Киргизстан улсын тоглолт 82:0 харьцаатайгаар Пакистан улсын ялалтаар өндөрлөсөн. Ингэснээр манай багийн дараагийн тоглолт Киргизстан улсын шигшээ багтай энэ сарын сарын 19-ний өдөр буюу маргааш болно.
Энд нэмэхэд, Монголын шигшээ баг анхны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 2009 онд оролцож байхдаа Киргизстан улсын шигшээ багтай учраа таарч 38:21 харьцаатайгаар хожигдож байсан түүхтэй. Маргааш болох тоглолт өнгөрсөн есөн жилийн хугацаанд Монгол Улсад рагбигийн спорт хэрхэн хөгжиж, шигшээ баг ямар түвшинд очсоныг харуулах түүхэн тоглолт болох юм.
Харин Казахстан улсын шигшээ баг бол Ази тивийн Элит зэрэглэл болон 1-р дивизонд Япон, Солонгос, Хонг Конгийн багуудтай өрсөлддөг, Азийн топ багуудын нэг юм. Түүнчлэн эмэгтэй тамирчдын шигшээ багаа Азийн спорт наадамд түрүүлүүлж байсан, рагбигийн спортыг өндөр хэмжээнд хөгжүүлсэн улс билээ.
Эргэн сануулахад, 2014 онд Монголын шигшээ баг Ази тивийн дөрөвдүгээр дивизоны аварга шалгаруулах тэмцээнд Бруней болон Камбож улсын шигшээ багуудтай өрсөлдөж аварга болж байв. Үүнээс хойш тус тэмцээнд оролцолгүй дөрвөн жил болж, энэ хугацаанд буюу 2015 онд БНХАУ-ын шигшээ багтай нэг удаа нөхөрсөг тоглолтыг хийснээс өөр олон улсын тоглолтод оролцоогүй байсан билээ.
Олон улсын тэмцээн уралдаанд оролцох боломж нь хөрөнгө, санхүүгийн бэрхшээлтэй холбоотой хэмээн Монголын рагбигийн холбооны албаны эх сурвалжууд тайлбарлаж байна. Рагбигийн тоглолт олон хүний бүрэлдэхүүнтэй багаас бүрддэг учир олон улсын тэмцээнд явахад зардал өндөртэй байдагтай холбоотойгоор тэр бүр боломж олддоггүй аж.
Казахстаны шигшээ баг өөрийн нутгийн талбайд тоглож байгаа, зэрэглэлийн хувьд монголоос гурван дивизон дээгүүр, бүрэн бүрэлдэхүүнтэй буюу сэлгээний тамирчидтай гэх мэт олон талаараа монголын баг тамирчдаас илүүрхэжбайлаа. Гэсэн ч манай шигшээ багийнхан өчигдрийн тоглолтоороо тун удахгүй Ази тивийн хёрдугаардивизонд маш хүчтэй өрсөлдөгч болон гарч ирэх боломжтой гэдгээ харуулж чадлаа.Тодруулбал, манай шигшээ багийн урд эгнээний тамирчид илт давуу талтай тоглож байсан бөгөөд арын эгнээгээр оноо алдсан нь тус байрлалд тоглодог туршлагатай тамирчид маань эзгүй, тэнд сэлгээ хийх боломжгүй байсантай шууд холбоотой юм.