Италийн шигшээ болон Ювентус клубын хаалгач Жианлуйжи Буффон зодог тайлах болсноо зарлалаа. Тэрбээр карьерийнхаа хамгийн сүүлийн тоглолтоо ирэх амралтын өдөр Хеллас Верона клубын эсрэг хийхээр болжээ.
Энэ жил 40 настай домогт хаалгач Буффон зодог тайлах болсноо зарлалаа. Ювентус клубын хамтаар 7 улирал дараалан аварга болж, 4 улирал дараалан Италийн цомын тэмцээнд түрүүлж байсан юм. Тэрбээр Сери А лиг дэх карьерийн хамгийн сүүлчийн буюу 640 дэх тоглолтоо Хеллас Верона клубын эсрэг хийхээр болсон байна.
Италийн шигшээ багийн төлөө хамгийн их буюу 176 удаа тоглож байсан Буффон шигшээ багаасаа мөн давхар зодог тайлж байгаа бөгөөд зургаадугаар сарын 4-нд Италийн шигшээ баг Нидерландын эсрэг нөхөрсөг тоглолтыг хийх юм. Түүний дараачаар Буффон албан ёсоор бээлий, шипигээ хананд өлгөнө.