-Таныг Анагаахын дээд сургуулиа төгсөх үед Монголд хорт хавдрын өвчлөл харьцангуй бага байв уу. Анх энэ эмнэлэгт хуваарилагдахдаа “ажил багатай” гэж дургүй байсан тухай сонсож байлаа?
-Хорт хавдрын өвчлөл сүүлийн 10 жилд манай улсын хүн амын нас баралтын хоёр дахь шалтгаан боллоо. Монголд хорт хавдраар жилд 4800 орчим хүн оношлогдож, нийт хавдартай өвчтөнүүдээс 3400 гаруй хүн нас бардаг тухай статистик бий. Хавдрын өвчлөл өнөөдөр яахын аргагүй анхаарал татах хэмжээнд байна л даа. Өнөөгийн Хавдар судлалын үндэсний төв анх 1961 онд Цацраг туяа эмнэлэг нэртэй байлаа.
Хавдартай өвчтөнүүдэд цацраг туяа эмчилгээ шинээр нэвтрүүлсэнтэй холбоотойгоор эмнэлгийг ингэж нэрлэсэн байх. Тэр үед туяагаар шарахаас гадна хавдраар өвчилсөн хүмүүст мэс заслын эмчилгээ хийнэ. Тухайн үед өвчнийхөө сүүлийн шатанд орсон хойно эмнэлэгт хандах нь түгээмэл байсан тул нас баралт ихтэй. Хүмүүс энэ эмнэлэгт ирэхээсээ жийрхдэг, ер нь нэр муутай эмнэлэг байж. Тиймээс л дөнгөж сургуулиа төгссөн надад чамлалттай санагдсан хэрэг.
Намайг Анагаахын дээд сургууль төгсөх жил буюу 1989 онд манай аав эрүүл мэндийн системийн үйл ажиллагааны талаар өгүүлэл “Үнэн” сонинд бичсэн. Тэр өгүүлэлтэй холбоотойгоор Цэрэннадмид сайд надад хуваарь өгөөгүй. Би уг нь тэр жил сургуулиа улаан дипломтой онц төгссөн таван оюутны нэг байлаа. Онц төгссөн оюутнуудад хамгийн түрүүнд хуваарь өгдөг, гэтэл надад байдаггүй ээ. Гэхдээ би Цэрэннадмид сайдад гомддоггүй. Харин ч завшаан болж өнөөгийн ажил, амьдралтайгаа золгосондоо баярлаж явдаг юм. Миний амьдралын зураг л тийм байж.
-Хавдар судлалын үндэсний төвд хэзээнээс ажиллах болсон бэ?
-Анх би цэргийн эмч болъё гэж байлаа. Цэргийн эмнэлгийн сургуульд сурахын тулд эхний жил цэргийн албанд явдаг, би ч явлаа. Гэтэл намайг арван жилээ төгссөн 1982 оноос өөрчлөлт орж, арван жилийн сургуулиас биш Анагаахын дээд сургуулийн нэгдүгээр курсын оюутнуудаас элсүүлдэг болсон. Тэгэхэд нь цэргээс халагдаж, Анагаахын дээд сургуульд элсэхээр болов. Их сургуульд ортлоо нэг жил ажилгүй суухгүйн тулд Хавдар судлалын үндэсний төвийн дарга Н.Нямдаваа гуайд очсон.
Н.Нямдаваа багш аавтай Анагаахын дээд сургуулийн нэг ангийнх болохоор аав намайг явууллаа. Тэр үед Хавдар судлалын үндэсний төвийн одоогийн байр баригдаж, ашиглалтад хараахан ороогүй байсан. Би цахилгаан шат угсардаг залуугийн туслахаар ажиллаж, энэ эмнэлгийн барилгын бүх лифтийг суулгалцсан. Эмнэлгийн хонгилоор л гүйдэг байлаа. Энэ эмнэлгийн барилгын зохион байгуулалт, хаанаа юу нь байдгийг би бүгдийг мэднэ. Ингээд 1983 онд элсэлтийн шалгалт өгч, Анагаахын дээд сургуулийн оюутан болсон.
-Тэгэхээр та Хавдрын эмнэлэгтээ 1983 оноос ажилласан юм биш үү?
-Тийм шүү, бараг 35 жил болжээ. Оюутан байхдаа ч шаардлага гарвал эндээ л гүйж ирнэ. Одоо бодоход хувь заяа намайг ийш нь л хөтлөөд байж. 1989 онд сургуулиа төгссөн ч надад хуваарь өгдөггүй. Тэр үед би яаманд Н.Нямдаваа даргатай хэд хэд таарсан. Дарга “Чи ажилгүй байж байхаар эмнэлэгт очоод, цалингүй ажиллавал ажилла” гэсэн. Зургаан сар цалингүй ажиллаад байхад миний тушаал гарч билээ. Тухайн үед эмч нар энд хуваарилагдах дургүй байсан шалтгааныг дээр хэлсэн дээ.
Намайг Хавдарт ирэхэд Ерөнхий мэс заслын таван эмчтэй. Элэг цөс, цээжний хөндийн мэс засал гэх мэтээр төрөлжөөгүй байсан учир ходоод, уушги, улаан хоолой гээд бүх л хагалгаа хийнэ. Би дөрвөн жил ажиллаад 1994 онд Тасгийн эрхлэгч боллоо. Н.Нямдаваа захирал маань мэс заслын эмч учир бид хоёр зөвлөлдөөд мэс засалчдаа нэмэгдүүлье, төрөлжүүлье гэсэн. Олон ч залуучуудыг авсан, яваандаа төрөлжсөн л дөө. Манай тасгийн эмч залуучуудын ихэнхийг л би авсан даа. Ходоод улаан, хоолойн хагалгаа нас баралт ихтэй, хүнд хагалгаа учир манайд хийдэггүй байв.