Энэ сарын 21-25-нд Улсын нэгдсэн төв эмнэлэгт цусны зохиомол эргэлтийн нөхцөлд хавхлаг солих, тосгуур хоорондын таславчийн цоорхой нөхөх, титэм судас сэргээн засах мэс засал хийнэ.
Эдгээр хагалгааг Улсын гуравдугаар төв эмнэлэгт (УГТЭ) хийдэг. Нэгдүгээр эмнэлэгт анх удаа зүрхний мэс заслыг хөгжүүлж, эхлүүлж байгаагаараа онцлог юм. Зүрх шилжүүлэн суулгах хагалгааг АНУ-ын Юта их сургуулийн баг, УГТЭ-тэй хамтран 3-5 хүнд хийх болжээ.
Юта их сургуулиас ирэх баг долоон хүний бүрэлдэхүүнтэй. Зүрхний мэс заслын эмч, мэдээгүйжүүлгийн эмч, перфузлогич, бусад албаны хүмүүс ирнэ. Тэд хагас жилийн дотор 25 орчим зүрх шилжүүлэн суулгах хагалгаа хийдэг байна.
Дэлхийд жилд 4000 орчим зүрх шилжүүлэн суулгах мэс засал хийдгээс 2500-г нь Америкийн нэгдсэн улсад хийдэг
Нэгдүгээр эмнэлэгт зүрхний мэс засал хийхийн тулд дарааах бэлтгэл ажлыг хангажээ.
- Туршилтын мэс заслын лаборторийг 2017.05.10-нд шинээр байгуулсан,
- 2017.05.15-нд Туршилтын амьтанд \гахайнд\ зүрх шилжүүлэн суулгах мэс засал хийсэн,
- 2017.07.11-нд ICOT-Олон улсын эрхтэн шилжүүлэн суулгах хуралд “Туршилтын амьтанд зүрх шилжүүлэн суулгасан мэс засал” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн,
- “Зүрхний нээлттэй мэс заслыг хөгжүүлэх” төслийг бичсэн,
- АНУ-ын “Юта Их Сургууль”-тай Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг хамтын ажиллагааны гэрээ байгуулсан,
- АНУ-ын “Юта Их Сургууль”-иас УНТЭ-д “Цусны зохиомол эргэлтийн машин”-ийг хандивласан,
- УНТЭ болон УГТЭ хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг байгуулагдсан,
- АНУ-ын “Юта Их Сургууль”-ийн Зүрхний мэс заслын багийг УНТЭ болон Монгол улсад урьж авчран, нээлттэй зүрхний мэс засал хийх, Эрдэм шинжилгээ онолын сургалт зохион байгуулах, Хамтын ажиллагааны гэрээ байгуулах төлөвлөгөөт ажлууд хэрэгжиж байна.
Дэлхийн улс орнуудын жишгээс харахад зүрхний мэс засал хийх баг 500 мянган хүн тутамд нэг баг байдаг бол манай улсын 3 сая хүнд 2-3 баг байгаа нь зүрхний мэс засал хийдэг мэргэжлийн багийг нэмэгдүүлэх шаардлагатайг харуулж байна.
Казакстан улсын хүн ам 17-орчим сая бөгөөд ойролцоогоор 17-орчим зүрхний мэс заслын төв, БНСУ-н хүн ам 50 сая орчим бөгөөд нийт 82-орчим зүрхний мэс заслын төв үйл ажиллагаа тогтмол явуулдаг. Нэг төвийн үйлчлэх хүн амын тоо 600000-аас 2сая хүн амын хооронд хэлбэлздэг. Эрхтэн шилжүүлэн суулгах нь тухайн төвүүдийн онцлог ялгааг тодорхойлдог байна.
Дэлхий дахинд болон Монгол улсын нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх судасны тогтолцооны өвчлөл тэргүүлэх шалтгааны нэг байсаар байна. ДЭМБ-ын 2008 онд гаргасан судалгаагаар жилд ойролцоогоор 17 сая хүн зүрх судасны өвчнөөр нас барж, түүний 7,3 сая нь титэм судасны өвчнөөр нас барсан. Энэхүү үзүүлэлт 2030он гэхэд 23,3 сая болно гэсэн урьдчилсан таамаглал гаргасан байна.
Эрүүл мэндийн хөгжлийн төвийн гаргасан 2016 оны статистик мэдээнд зүрх судасны өвчнөөс шалтгаалсан нас баралт манай улсад нийт 5390, үүнээс эрэгтэй-3210, эмэгтэй-2270 байжээ.
Өвчний ангиллаар нь авч үзвэл:
- Цочмог хэрлэгийн шалтгаант-3,
- Хэрлэгийн шалтгаант зүрхний өвчнөөр-48,
- Артерийн даралт ихсэлт-178,
- Зүрхний ишеми өвчнөөр-1641,
- Зүрхний цочмог шигдээсээр-838,
- Цочмог миокардит-28,
- Атеросклерок-83,
- Тархи судасны хүндрэлээр-1683,
- Бусад-867 \I26-86\ бүртгэгдсэн байна.
2014 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 16 495 тохиолдол бүртгэгдсэний 34 хувийг зүрх судасны өвчин (10000 хүн амд 19.11 буюу 5500-6000 хүн), 24 хувийг хавдар (10000 хүн амд 13.43 буюу 3500 орчим хүн) эзэлсэн нь хорт хавдрын шалтгаант нас баралтаас их байжээ.