“Улаанбаатар марафон 2018” олон улсын гүйлтийн тэмцээн өнөөдөр болж байна. Иймд нийслэлийн төв замуудыг 17.00 цаг хүртэл хаалаа.
Мөн өнөөдөр “Унадаг дугуйтай Улаанбаатар” дугуйн парад болно. 15.00 цагт эхлэх парадыг МЗХ "Спирт үү? Спорт уу" аяны хүрээнд хэрэгжүүлж байна.
Зургаа дахь жилдээ парад МУИС төв байрны баруун талын автозамаас эхэлнэ.
Парадын зорилго нь унадаг дугуйн хэрэглээг олон нийтэд сурталчлах, унадаг дугуйн зам, тэмдэг, тэмдэглэгээ, зогсоолыг эрчимтэй нэмэгдүүлэх уриалгыг төр засгийн удирдлагуудад хүргэх юм.
Жил ирэх бүр дугуйн парадад оролцогчдын тоо нэмэгдэн, энэ удаад 2000 дугуйчин оролцох болжээ.