УИХ-ын чуулганы өчигдрийн /2018.05.18/ үдээс хойшхи нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх хөрс, бэлчээр, тариалангийн газрын хамгааллын асуудлаар мэдээлэл өглөө.
Улаанбаатар хотын хөрсөн дэх хүнд металлуудын агууламжийг бэлчээрийн эрүүл хөрстэй харьцуулж үзэхэд
- хромын агууламж 76,3 хувь,
- хар тугалгынх 71.1 хувь,
- цайрынх 80,3 хувь,
- зэсийнх 65,8 хувь,
- кадмийн агууламж 48,7 хувь,
- никелийн агууламж 52,6 хувиар тус тус их байгаа нь судалгаагаар тогтоогджээ.
Улаанбаатар хотын нянгийн бохирдолтын түвшин 2014 оны байдлаар нийт дээжний 88 хувьд нь нян, хөгц, мөөгөнцөр илэрч хөрс нянгаар бохирдсон байна. Гэр хороолол, томоохон зах орчим, хур хогийн цэг орчмын хөрсөнд нянгийн бохирдолт маш их байгаа бол хотын хүн амын төвлөрөл ихтэй, худалдаа үйлчилгээ явуулдаг томоохон төвүүдийн орчимд аммонийн агууламж ихтэй, нийт хөрсний дээжний 72 хувь нь сульфатын бохирдолтой гарсныг Ерөнхий сайд мэдээлэлдээ дурджээ.