Засгийн газар Тариалангийн тухай хуулийн холбогдох заалт, аймгуудын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын санал, хүсэлтэд тулгуурлан 7 аймгийн, 60 гаруй сумдын газар тариалан эрхэлдэг нутгийг тариалангийн бүсээр тогтоосон. Энэ асуудлыг өнгөрсөн Лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн юм.
Хөрс бол үржил шим нь 50-100 жилийн дараа л нөхөн сэргээгддэг үнэт баялаг.
Хүн амыг үр тариа, жимс жимсгэнээр хангаж байгаа, хөрсний үржил шим нь 50-100 жилийн дараа л нөхөн сэргээгддэг үнэт баялаг болсон тариалангийн хөрс, үршил шимийг малын хөлийн талхлалтаас хамгаалах, цаашид эдгээр бүсэд эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн аж ахуйг хослуулан хөгжүүлэх зорилгоор тариалангийн бүсийг тогтоожээ.
Ингэснээо малчид, мал бүхий иргэдийн тухайн баг, сумын нутагт оршин суух эрхийг огт хөндөхгүй. Гагцхүү газар тариалангийн талбайг талхалж, сөрөг нөлөө үзүүлдэг, хариуцлагагүй, хараа хяналтгүйгээр мал сүргийг тариалангийн талбайд бэлчээхгүй байх тодорхой хязгаарлалтыг тогтоож байна.
Мөн дараах судалгаа тариалангийн бүсийн хилийг тогтооход чухал хүчин зүйл болсон юм.
Дархан-Уул аймгийн Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн лаборатори 2008-2010 онуудад газар тариалангийн үйлдвэрлэлд ашиглаж буй 579 мянган га, атаршиж орхигдсон 347 мянган га талбайд хөрсний үржил шим, элэгдэл эвдрэлийг тодорхойлжээ.
Шинжилгээний дүнгээр тариалангийн үйлдвэрлэлд ашиглаж буй нийт талбайн
- 61,4 хувь нь хүчтэй,
- 34,9 хувь нь дунд,
- 3,7 хувь нь сул элэгдэлд орсноос тариалангийн гол бүс нутаг болох Сэлэнгэ, Төв, Булган аймгийн тариалангийн талбайн 52,0-81,0 хувь нь хүчтэй элэгдэлд орсон байна.
Монгол Улс 112.7 сая га хадлан, бэлчээрийн талбайтай. 2017 оны мал тооллогоор 66.2 сая мал тоологдсон бөгөөд 100 га бэлчээр, хадлангийн талбайд хонин толгойд шилжүүлснээр 92 толгой мал ноогдож буй аж.
Одоо ашиглаж байгаа бэлчээр, хадлангийн талбайг 1964 оныхтой харьцуулбал бэлчээрийн талбай 9.4 сая га-гаар багассан бол харин хонин толгойд шилжүүлсэн нийт малын тоо 40,0 гаруй сая толгойгоор өсч, 100 га бэлчээрийн талбайд ноогдох хонин толгойд шилжүүлсэн малын тоо 1.8 дахин нэмэгдээд байгаа юм байна.
Эрдэмтдийн хийсэн судалгаагаар манай орны бэлчээр жилд дунджаар 84.6 сая хонин толгой мал агуулах багтаамжтай. Гэвч бэлчээрийн даац хэтэрч, бэлчээр нөхөн сэргээгдэх боломжгүй болж эрчимтэй доройтоход нөлөөлж байна гэлээ.
Хүний хүчин зүйлийн нөлөө, уур амьсгалын өөрчлөлтөөс болж бэлчээрийн ургац 5 хувиар буурч, ургамлын зүйлийн бүрэлдэхүүн 15 хувиар цөөрч, бэлчээр талхлагдсанаас нийт бэлчээрийн 70 гаруй хувь нь тодорхой хэмжээгээр доройтсон.
Тариалангийн талбайн хөрсний үржил шимийг сайжруулахаар жил бүр
- 2016 онд 7900 тн,
- 2017 онд 3041тн бордоог Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд хөнгөлөлттэй нөхцлөөр олгожээ.
Үүний үр дүнд ургацын хэмжээ 2016 онд 5-10 хувиар нэмэгдсэн байна.