НАСА-ийн хөөргөсөн ТЕСС дуран авай анхны зургаа дарж, ямар өндөр хүчин чадалтай болохоо харуулжээ. Дуран авайг албан ёсоор ажиллуулж эхлэх хүртэл сар гаруй хугацаа үлдсэн бөгөөд дээрх зураг нь туршилтын зураг юм.
Энэхүү зурагт ойролцоогоор 200 мянга гаруй од харагдаж байгаа бөгөөд дэлхийн өмнөд хагасын тэнгэрт хамгийн тод харагддаг оддын нэг болох Бета Центавр хүртэл харагдаж байна.
Технологийн хувьд ТЕСС дуран авай энд харагдаж буй зураг дээрхээс даруй 400 дахин их талбайг харах чадалтай. Ингээд ТЕСС дуран авайн авсан зургуудад дүн шинжилгээ хийж, хамгийн их анхаарал татсан хэсгүүдийг Жеймс Веббийн дуран авайгаар илүү ойртуулж хянах юм.