Хятадын Жиансу мужийн Шюи хотод “Тэнгэрийн нүд” хэмээх нэртэй байгууламж барьж, дэлхийн хамгийн шилдэг астрономид суурилсан аялал жуулчлалын төв болгохоор зорьж буй талаар хотын удирдлагууд мэдэгдлээ.
Тэд Олон улсын одон орон судлалын нийгэмлэгтэй/IPS/ хамтран ажиллахаар болжээ. Түүнчлэн Их Британийн Immersive Dome Experience компани энэхүү төсөлд оролцох аж.
“Шюи хот, IPS-ийн оддын хотхон” хэмээн нэрлэх энэхүү газар нь 70 метрийн өндөртэй, бөгж хэлбэрийн “Тэнгэрийн нүд” хэмээх байгууламжтай болох юм. Бүтээн байгуулалтын ажил энэ оны сүүлээр эхэлж, 2020 он гэхэд дуусах юм байна.
Төслийн хөрөнгө оруулалт нийт хоёр тэрбум юань буюу 310 сая ам. доллартой тэнцэх бөгөөд жилд 2,5 сая жуулчин хүлээн авна гэж тооцоолжээ. Үүгээр зогсохгүй төслийн явцад 8000 ажлын байр бий болж, гурван жилийн дараагаас ашиг олж эхлэх юм байна.