Эдийн засгийн чуулган үргэлжилж байна. Бид МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважавтай ярилцлаа.
Тэрээр чуулганы индэр дээрээс Оюутолгойн Хөрөнгө оруулалтын болон Далд уурхайн санхүүжилтийн гэх мэт гэрээг хийхэд оролцсон 340 албан тушаалтнаас 320-ыг нь шалгаж байгааг анхааруулав. Төр ийм байхад дараагийн Оюутолгойг бий болгох зоригтой албан хаагч байхгүй, хэн ч томоохон гэрээнд гарын үсэг зурахыг хүсэхгүй, төслүүд дараа дараагийн Засгийн газрууд руу дамжсаар байх болно гэв.
Мөн тэрээр ойрын хугацаанд 30 гаруй их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт татна хэмээн мэдэгдсэн ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарыг шүүмжлэн, багш, эмчийнхээ цалинг ч тавьж чадахгүй байгааг онцлов.