2018 оны дөрөвдүгээр сарын 5-наас 10-ны өдрүүдэд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч найман аж ахуйн нэгжийн 10 ШТС-ийг шалгасан байна.
Шалгалтаар “Монсуль” ХХК-ийн ШТС-7 салбарын Аи-92 авто бензиний хоёрдугаар шатахуун түгээгүүрийн улсын баталгаажилтын лац хөндөгдсөн зөрчил илэрсэн бөгөөд тус компанид таван сая төгрөгийн торгууль ногдуулж, зөрчлийг арилгуулжээ.
2018 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн TV9 телевизийн “Монгол коммент” нэвтрүүлгээр нэгэн хэрэглэгч шатахуун түгээх станцууд шатахуунаа дутуу шахаж байна гэж мэдээлсний дараа Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шуурхай ажлын хэсэг томилогдож, шалгалт хийсэн бөгөөд дээрх гомдолтой холбоотой зөрчил илрээгүй байна.
С.Түвшинжаргал