Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газар хүүхэд өсвөр үе, залуучуудад худалдан авч буй бараа бүтээгдэхүүнээ хэрхэн зөв таних, шошгожилтоос хэрэгцээтэй мэдээллээ авахад туслах, дадлыг суулгахад зах худалдааны төв, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид хамтарч ажиллахыг уриаллаа.
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтах “Хүүхэд-Хэрэглэгч ” аян тавдугаар сарын 20-ны өдрөөс зургаадугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд үргэлжилнэ.
Хойч үе, хүүхэд залуучуудаа хэрэглээний зөв дадалд сургах, хэрэглэгчийн боловсрол эзэмшүүлэхэд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны чухлыг ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ц.Лхагвасүрэн онцоллоо.
Х.Тунгалаг