БНХАУ-ын эсрэг “худалдааны дайн”-ыг түр хойшлуулсан гэж АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин мэдэгдсэн байна. БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпиний Эдийн засгийн ахлах зөвлөх Лью Хи АНУ-д хоёр хоногийн айлчлал хийсэн юм. Айлчлалын үеэр БНХАУ-ын талаас АНУ-ын импортын өсөлтийг дэмжиж, худалдааны алдагдлыг нь 200 тэрбум ам.доллараар бууруулах санал тавьсан байна. Энэ нь талуудын харилцааг зөөллөсөн алхам боллоо гэж Олон улсын шинжээчид үзэж байна. Мөн Цагаан ордны Эдийн засгийн зөвлөх Ларри Кудлов БНХАУ-ын Засгийн газар АНУ-ын шаардлагуудыг биелүүлж байгааг онцлоод “Худалдааны дайны асуудал нааштайгаар эргэж байгаа” гэсэн байна. Ларри Кудлов “БНХАУ-ын тал бидэнтэй тохиролцохоор ирсэн. Бидний олон шаардлагыг тэд хүлээж аваад байна. Одоогоор тодорхой хэлцэл хийгдээгүй байгаа ч асуудал нааштайгаар эргэж байна. Худалдааны алдагдал хамгийн багадаа 200 тэрбум ам.доллараар буурахаар болсон. Их хэмжээний мөнгөн дүн яригдаж байна. Хэдий тийм боловч худалдаанаас гадна тэд тарифын бус хоригуудаа бууруулж, оюуны хулгайн асуудлыг бууруулах ёстой. Ямартай ч асуудал нааштайгаар эргэж байна” гэж мэдэгджээ.
Ийнхүү БНХАУ-ын 150 тэрбум ам.долларын бүтээгдэхүүнд ногдуулах тарифын шийдвэрээ АНУ түр хугацаанд хойшлуулахаар болоод байна.
Дэлхийн хоёр том гүрний хоорондох худалдааны дайны асуудал намжсантай холбоотойгоор Азийн хувьцаанууд сэргэж эхэллээ. Мөн “S&P 500” индекс 0.7 хувиар өсжээ.
Н.Содонтуяа