2017-2018 оны Английн хөлбөмбөгийн цомын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолт ням гарагт боллоо. ФА цомын шигшээд Антонио Контегоор удирдуулсан Челси клуб, цагтаа тэднийг мөн замчилж байсан Жозе Моуриньо дасгалжуулагчтай Манчестер Юнайтед клубын эсрэг нүүр туллаа.
Хоёр багийн менежерүүдийн хувьд таарамж муутай байдаг, хэвлэлээр ам муриагаад ч амжсан юм. Аль, алинд нь ялалт юу юунаас илүү хэрэгтэй байсан. Ингээд тоглолт эхлэхэд Цэнхэрүүд хурдтай довтолгоонуудыг хийж, улмаар тоглолт эхлээд 22 дахь минутанд Эден Азар 11 метрийн торгуулийн цохилтоор багтаа тун хэрэгтэй гоолыг оруулснаар Челси клуб 1-0-ийн харьцаатайгаар тэргүүлж эхэлсэн.
МАНЮ болон Челси клуб энэ улиралд аль, аль нь тааруу тоглолтыг үзүүлж цом хүртээгүй байсан учраас ФА цомын тэмцээнд түрүүлэх нь тун чухал байсан. Челси клуб зорилгодоо хүрч шигшээ тоглолтонд эсрэг багтаа гоол оруулах боломжыг олгосонгүй. Тэд 6 жилийн дараа Английн цомын аварга шалгаруулах тэмцээнд түрүүллээ. Ийнхүү Челси клуб энэ улирлыг цомтой өндөрлүүллээ. Харамсалтай нь, МАНЮ энэ улиралд одгүй байв.
Тоглолтын дараа Манчестер Юнайтедийн дасгалжуулагч Ж.Моуриньо хэлэхдээ: "Би тэдэнд хожил байгуулсанд баяр хүргэмээр байна. Гэхдээ би тэднийг хожил байгуулахаар хэмжээнд байсан гэж бодохгүй байна. Би спортын хүн учраас л баяр хүргэж байна. Тэд цомын аварга болоход биднээс ердөө нэг гоолоор илүү гарлаа. Гэхдээ би мэдээж хүндэтгэлтэй хандана. Энэ нь би Челсиг удирдаж явсан учраас биш. Би бол Манчестер Юнайтедын менежер, Челси бол цомын АШТ-д аварга авахад бидний өрсөлдөгч байсан. Хэвлэлүүд юу гэж бичих талаар би төсөөлж л байна. Челсигийн хэмжээнд тоглосонгүй гэх байх.Манай багийнхан чадах бүхнээ л хийсэн. Лукакугүй тоглолт хүндхэн байлаа. Гэхдээ харамсах зүйл байхгүй ээ. Бид хийх зүйлээ хийсэн, хичээсэн. " хэмээжээ.
Ийнхүү Манчестер Юнайтед энэ улирлыг цомыг өндөрлүүлсэн бол Челси ФА цомд аварга болов.