Хөрөнгийн зах зээлээс эх үүсвэр татах зорилгоор хувьцаа гаргасан компаниуд нийлүүлэлтээсээ хэд дахин давсан захиалга хүлээн авч байна. Тиймээс макро эдийн засгийн тогтвортой байдал, татварын таатай орчин бүрдүүлж, дэд бүтцийг оновчтой шийдэж чадвал аж ахуйн нэгжүүд санхүүгийн зах зээлээс хямд эх үүсвэр татах, хөрөнгийн зах зээл хурдацтай хөгжих боломж байгаа нь энэхүү хэлэлцүүлгийг хийх шалтгаан болсон юм.
Үүгээр бизнесийн орчныг ээлтэй болгох, хөрөнгө оруулагчдыг дэмжих чиглэлээр хийгдэж буй татварын хуулийн шинэчлэл, санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэхээр төлөвлөж буй стратеги, хөрөнгийн биржийн хөгжил зэрэг асуудлыг хөндлөө.
Хэлэлцүүлэгт оролцогсод:
- А.Билгүүн-модератор, Монголын уул уурхайн үндэсний ассосиацийн удирдах зөвлөлийн дарга
- Х.Булгантуяа, Сангийн дэд сайд
- С.Даваасүрэн, Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга
- Х.Алтай, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал
- Ажай Рао, Хилийн чанад дахь Хувийн хөрөнгө оруулалтын корпорацийн Монгол Улс дахь үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн
- Нэйл Сакер, Олон Улсын Валютын Сан /ОУВС/-гаас Монгол Улсад суугаа суурин төлөөлөгч
- Б.Жавхлан, Улсын Их Хурлын гишүүн
Хэлэлцүүлгийн модератор А.Билгүүний эхлүүлснээр Монголын санхүүгийн зах зээлийг дотоод нөхцөл байдлаас үнэлэхэд:
Сангийн дэд сайд Х.Булгантуяа “Зах зээл дээр бодлогын тогтвортой, тодорхой байдал чухал. Монголд хөрөнгө оруулах гадны хөрөнгө оруулагчдын сонирхол их байдаг ч татварын тодорхойгүй байдал тэдэнд саад учруулдаг. Үүнийг арилгахад манай төрийн татварын бодлого их нөлөөлөл үзүүлнэ.
Өдгөө бид эдийн засгийн хувьд уналтад орсон ч, бүс нутгийн эдийн засгийн өсөлт сайжирсантай холбогдуулан манай эдийн засаг тогтворжих хандлага бий
Иймд бид гадаад дотоод гэж ялгалгүй хөрөнгө оруулагчдад 5%-ийн татвар суутгах болсон юм. Түүнчлэн манайд хөрөнгийн зах зээл дээрх хүмүүсийн сонирхол их байдаг. Гэвч хүмүүсийн санхүүгийн мэдлэг дутуу байдаг нь нэг дутагдал болж байна. Өнгөрсөн онд манай оронд Валютын сангийн санхүүжилтээр бага хүүтэй, урт хугацааны зээл авах боломж бүрдсэн. Өдгөө бид эдийн засгийн хувьд уналтад орсон ч, бүс нутгийн эдийн засгийн өсөлт сайжирсантай холбогдуулан манай эдийн засаг тогтворжих хандлага бий гэдгийг цохон хэлэх нь зүйтэй”
Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн “Сүүлийн жилүүдэд финтек, даатгалын тогтолцоо бий болж, хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 81%-иар өссөнтэй холбогдуулан Санхүүгийн зохицуулах хороо зах зээл дээрх иргэдийн эрх ашгийг хамгаалахад анхаарч ажиллах болно.
Иргэд мэдээлэл багатай байгаа нь үнэн. Тэдний 2% нь хөрөнгийн зах зээл дээр данстай байдаг ч Хөрөнгийн биржийг хөрөнгийн зах зээл гэж ойлгох явдал элбэг”
Монголын Хөрөнгийн бирж ТӨХК-ний гүйцэтгэх захирал Х.Алтай “Хөрөнгийн зах зээл рүү орох боломжтой, банкны иргэдийн гар дээр төвлөрсөн нийт хөрөнгө 15,4 их наяд төгрөг байна. IPO ч хэд дахин нэмэгдсэн. Ер нь хөрөнгийн зах зээл дээр хөрөнгө босгох нь зээлээс давуу талтай байдаг.
Иймд зах зээл дээр шинэ шинэ бүтээгдэхүүн гарч буйг бодолцон, урт хугацааны хөрөнгө оруулалт хийхийг уриалж байна. Түүнчлэн компаниуд урт хугацааны хөрөнгө оруулалт хийж санхүүжилт босгодог жишгийн дагуу хөрөнгийн зах зээл дээр гарах нь нэг талаар эрсдэлтэй, нөгөөтэйгүүр тэр хэмжээгээр өгөөжтэй байдаг.
Сүүлийн 6 жилд монгол төгрөгийн ханш 50% буурсан. Үүнийг шийдвэрлэх нэг гарц нь хөрөнгийн зах зээл рүү гадаад, дотоодын капиталыг татаж, гадны томоохон биржүүд дээр хувьцаа гаргах явдал юм”
УИХ-ын гишүүн Б. Жавхлан “Уул уурхайн салбарын өсөлтөөс шалтгаалж хөрөнгийн зах зээл хөгжиж эхэлсэн боловч банкны зах зээл одоо хүртэл тэлсэнгүй. Бид улс төрийн тогтворгүй байдлаас болж дунд, урт хугацааны хөрөнгө оруулалтыг татаж чадахгүй байна.
Төр инфляцийг нам дор барьж чадахгүй байгаагаас санхүүгийн зуучлалын суурь өртөг буурч чадахгүй байгаа юм” гэсэн байр суурьтай байв
Харин гаднаас нь дүгнэхэд:
Олон улсын Валютын сангийн суурин төлөөлөгч Нэйл Сакер “Засгийн газар хадгаламжийн тогтолцоог сайжруулж, барааны экспортын хэт хамаарлаас болгоомжлохын сацуу капиталын зах зээл дээр мөнгөний шилжилтийн механизмыг сайтар хангаж, хөрөнгө оруулалтын нөхцөлийг бий болгох шаардлагатай” гэж Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын тулд бодлогын хүү ямар байх ёстой талаар ярив.
Хэлэлцүүлгийн үр дүнд Монгол Улсын санхүү, хөрөнгийн зах зээлийн хөгжлийн өнөөгийн байдал, ирээдүйн хөгжлийн талаар ойрын болон дунд хугацаанд баримтлах бодлогод тусгах чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил болон эрдэмтэн, судлаачид, иргэний нийгмийн төлөөллөөс гаргасан санал, санаачилгыг дэмжиж, цаашид энэ чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах болно.