Эдийн засгийн форум 2018-аас шууд дамжуулж байна.
“Төр, хувийн хэвшлийн диалоги ба хамтын ажиллагаа” нээлттэй хэлэлцүүлэг боллоо.
Уг хэлэлцүүлгийн ач холбогдол нь УИХ, Засгийн газар, яамд болон бусад төрийн захиргааны байгууллагуудаас бизнес, хөрөнгө оруулалттай холбоотой гаргаж буй аливаа шийдвэр, бодлогын баримт бичгийг батлахаас өмнө олон нийт, хувийн хэвшлээр хэлэлцүүлж, тэдний санал шүүмжийг тусгадаг байх зарчмыг хэрэгжүүлэх явдал юм.
Хэлэлцүүлэгт оролцогсод:
- Б.Мөнхсоёл-модератор, Үндэсний стратегийн хүрээлэн төрийн бус, ашгийн бус байгууллагын гүйцэтгэх захирал
- Г.Зандашатар, УИХ гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга
- Армандо Торрес, Оюу толгой компанийн гүйцэтгэх захирал
- Л.Болд, УИХ гишүүн
- Б.Лхагважав, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгч
- Завиер Форнерис, Дэлхийн Банк группын Макро эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын газрын Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн Хөрөнгө оруулалтын бодлогын асуудал хариуцсан дарга
- Стив Поттер, Монгол дахь Америкийн худалдааны танхим Амчам-ын төлөөлөн удирдах зөвлөлийн дарга
Монгол Улс гаднын хөрөнгө оруулагчидтай 1949 онд Төмөр замын гэрээ, дараа нь Эрдэнэт, Монголросцветмет, Оюу Толгой гэхчлэн олон томоохон гэрээ байгуулсан
Өнөөдрийн хэлэлцүүлгээр Монгол улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар болон Дэлхийн банк группийн Олон улсын санхүүгийн корпорацитай Монгол улсын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдад илүү таатай эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар Монгол улсын эдийн засгийг тэлэх, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилт тавьсан аж.
Хэлэлцүүлгийг нээж Үндэсний стратегийн хүрээлэн төрийн бус, ашгийн бус байгууллагын гүйцэтгэх захирал, модератор Б.Мөнхсоёл Төр, хувийн хэвшлийн харилцан үл ойлголцлыг төрүүлж буй хүчин зүйлсээр улс төрийн тогтворгүй байдлыг нэрлээд энэ оны байдлаар төрд нийт 152 гомдол ирсэн тухай мэдэгдлээ.
Үүний дараа Оюу Толгой компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес өөрийн компанийн Монгол Улсын төр, нийгэмд үзүүлсэн хөрөнгө оруулалтын амжилтаас дурдав. Тухайлбал тус компани 2010-2018 он хүртэл манай оронд нийт 7,2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Үүнд монгол компаниудад хийсэн төлбөр 73 хувь, ажилчдын цалин 6%, татвар, нийгмийн даатгал, хураамж ба бусад төлбөр 21 хувийг эзэлнэ.
УИХ гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Зандашатар: Төр хувийн хэвшлийн зөвшилцлийн механизм бий болсон нь харилцан үл ойлголцлын асуудлыг шийдвэрлэх гол арга зам гэж үзэж буйгаа хэлээд “Төр хувийн хэвшлийн хувьчлал өмчийн харилцааг дээдлэх ёстой. Тухайлбал Монгол шуудан компанийн 34%-ийг хувьчилсан. Түүнчлэн Үндэсний хөгжлийн газрын дэргэд Тинк Танк байгуулсан бөгөөд удахгүй Эдийн засгийн хүрээлэн байгуулах тал дээр ажиллаж байна” гэсэн юм.
Харин Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгч Б.Лхагважав түүнтэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж “Монгол Улсын хөрөнгө оруулалтын эрсдэл баялгийн салбарт давамгайлдаг. Түүнийгээ дагаад улс төрийн оролцоо ч энэ салбарт их байна. Монгол Улс гаднын хөрөнгө оруулагчидтай 1949 онд Төмөр замын гэрээ, дараа нь Эрдэнэт, Монголросцветмет, Оюу Толгой гэхчлэн олон томоохон гэрээ байгуулсан. Иймд төр нь зангаа хувиргаад байж болохгүй. Оюу Толгой дээр л гэхэд 320 хүн шалгалтад орчихлоо” хэмээв.
Дэлхийн банк группийн Макро эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын газрын Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн хөрөнгө оруулалтын бодлогын асуудал эрхэлсэн захирал Завиер Форнерис “Дэлхийн банк төр, хувийн хэвшлийн зөвшилцлийг олон жил дэмжиж ажилласан. Бидний өмнө яг одоо тулгараад байгаа хоёр том асуудал бий. Үүнд энэ асуудал дахь шинэчлэлийн чанар, орчны чанар зэрэг болно. Эдийн засгийн форумаар дамжуулан төр, хувийн хэвшлийн харилцаа сайжирсан жишээнээс дурдвал Вьетнамын бизнесийн форумын үр дүнд 100 хууль, дүрэм журмын төслийг боловсруулж, 73 нь батлагдсан. 693 асуудал хөндөгдөж, 227 асуудал шийдэгдсэн”
УИХ-ын гишүүн Л.Болд “Тун удахгүй ардчилсан хувьсгалын 30 жил тохионо. Бид хөрөнгө оруулалт татахаас илүү эх орныхоо болж бүтэхгүй байгааг засахад анхаарах ёстой. Өнгөрсөн арваад жилд гадаадад суралцсан монгол залуус эх орондоо олон зүйл хийснийг бид мартаж болохгүй. Ирээдүй бүрхэг байна гэж хэт туйлширч болохгүй. Манай хүн амын 70 хувийг залуус эзэлдэг”
Мөн хэлэлцүүлгийн үеэр эдийн засагч Д.Сүх-Эрдэнэ нээлттэй санал хэлэхдээ хууль хэрэгжихээр хувийн хэвшлийн үйл ажиллагааг боомилдог явдлыг гаргуулахгүй байх тал дээр анхаарахыг санууллаа.
Хэлэлцүүлгийн үр дүнд оролцогчид бодит итгэлцэл, байнгын хамтын ажиллагаа төр, хувийн хэвшлийн харилцаанд чухал бөгөөд нэгэнт шийдсэн хуулийн орчноо сахин баримтлах ёстой гэсэн дүгнэлтэд хүрэв.
Б.Минжин