Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Таван толгойн нүүрсний бүлэг ордод шинэ хөрөнгө оруулагч татан оролцуулах талаар хэлэлцжээ. Энэ талаар Уул уурхайн аайд Д.Сумъяабазар "Энэ төслийг эргэлтэд оруулах хангалттай тооны, бодлогын бичиг баримтыг өнгөрсөн хугацаанд батлан гаргасан.
Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу би өнөөдөр намын бүлэгт мэдээллүүд өглөө. 10 жилийн турш энэ төслийг үр дүнтэй ажиллуулах талаар ярьж багаа ч үр дүнд хүрээгүй байна. Олон улсын хөрөнгийн биржийн босгыг даван, хөрөнгө босгох шаардлага бий. Дотоодын Таван толгой компанийн хувьцааны үнэ тогтмол өсөж байгааг та бүхэн сайн мэднэ.
Энержи ресурс компани мөн Хонконгоос амжилттай хөрөнгө босгосон. Иймд бид ч олон улсын хөрөнгин биржийн шалгуурыг давах ёстой. Үүний тулд ордоо үнэлүүлэн, засаглалаа сайжруулах ёстой. Засгийн газар хамтран ажиллах хуулийн болон санхүүгийн зөвлөгөө өгөх байгууллагыг сонгон шалгаруулахар ажиллаж байна. Албан ёсны шийд гараагүй байна. Дараа нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулна" гэсэн юм.
Харин зарим эдийн засагч манай улс нүүрснээс илүүтэй алт, мөнгөний төсөлд хөрөнгө оруулалт татах боломжтой гэсэн байр суурьтай байна.