Эдийн засгийн чуулган 2018 Төрийн ордонд боллоо. Гурван салбар хуралдаан зэрэг болсон юм.
"Хариуцлагатай уул уурхай, хүртээмжтэй өсөлт" салбар хуралдаан Их танхимд болов. Хуралдаанд оролцогчдын байр суурийг товчлон хүргэе.
Уул уурхайн компаниуд нийт 16 төрлийн татвар төлдөг. Гэтэл бүх татварыг нийслэлд төвлөрүүлэн, Сангийн яам захиран зарцуулдаг.
Уул уурхайн сайд Д.Сумъяабазар: Баялгийн үндэсний сан байгуулах цаг болсон. МАК, MCS гэх мэт нийгмийн хариуцлагатай олон компани бий. Уул уурхайн компаниудын татвар хураамжаар боловсрол, эрүүл мэндийн салбарыг тэтгэж байна.
Энэ салбарт төрийн оролцоо заавал байх ёстой. ОХУ, Австралийн жишгээс үүнийг харж болно. Мөн алтны олон уурхай хоосон нүх болж үлдлээ. Хэдий гашуун ч энэ бол бодит үнэн. Алтны салбараа төр, хувийн хэвшил хамтран босгож ирэх ёстой гэсэн юм.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Уурхайн хаалтын тухай хуулийг яаралтай батлах шаардлагатай. Уурхай үүдээ барихад тухайн орон нутагт ямар үр өгөж өгөв гэдгийг яаж хэмжих вэ гэдэг нь тодорхойгүй байна.
Ч.Мөнхбат: "Саут гоби сэндс" компани хаалтын төлөвлөгөөгөө боловсруулсан. Бид Торонто, Хонконг хөрөнгийн биржид бүртгэлтэй тул бүх үйл ажиллагаа ил тод, нээлттэй байдаг. Байгаль орчин хамгаалах өндөр шаардлагыг хуулиар тогтоосон. Харин доод шатандаа хэрэгжилт тааруу байна.
Бид төрийн таван байгууллагаас нийт 102 зөвшөөрөл авч, уурхай нээсэн. Уул уурхайн компаниуд нийт 16 төрлийн татвар төлдөг. Гэтэл бүх татварыг нийслэлд төвлөрүүлэн, Сангийн яам захиран зарцуулдаг. Эдгээр татварын багахан хувийг орон нутагт хуваарилбал иргэд ч сэтгэл хангалуун байна.
Дээд шатанд ярьсан зүйл доод шатанд хэрэгжихгүй байна. Хувийн хэвшлийнхэн дийлэнх татварын орлогыг бүрдүүлдэг байтал ихээхэн дарамтанд ажилладаг талаар дуугарах хэрэгтэй. Өөрийнхөө бизнесийг л хамгаалах гэж хүмүүс их хурлын гишүүн болох гэж улайрдаг шүү дээ.
Зам тээврийн дэд сайд Б.Цогтгэрэл: Тээвэр хямд байгаасай гэж бүх хүн хүснэ. Оюутолгой, Энержи ресурсын тээврийн стандартыг мөрдүүлэх шаардлага бий. Ингэж чадвал хариуцлагатай уул уурхай хөгжинө.
"Хишиг арвин индустриал" компанийн Үйл ажиллагаа хариуцсан захирал М.Тулгат: Нийгмийн хариуцлагыг хуулиар хүчилж хэрэгжүүлэх нь буруу. Манайд халамжийн чиглэлээр буюу наадам ивээн тэтгэх гэх мэт үйл ажиллагаа хавтгайрсан.
"Эрдэнэс таван толгой" хувьцаат компани он гарсаар 770 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллажээ. Мөн тус компани 1072 хувьцаатай холбоотой мэдээллийн төв нээсэн байна. Гашуун Сухайтын боомтоор тус компани нүүрсээ урд хөршид нийлүүлдэг. Өдөрт 1100 хүртэл нүүрс ачсан машин хил нэвтэрч байгааг гүйцэтгэх захирал Б.Ганхуяг танилцууллаа.
Энэ удаагийн форумаар оролцогчдын асуултыг эппликэйшнээр дамжуулан авлаа. Хамгийн олон давтамжтай асуултыг хөндөн ярилцсан юм.