Энэтхэгийн цагдаа нарын мэдээлснээр 106 кокайнтэй капсулыг гэдсэндээ тээвэрлэн, нууцаар хил нэвтрүүлэх гэж байсан эмэгтэйг илрүүлжээ.
25 настай гадаадын иргэнийг тавдугаар сарын 14-ний өдөр нийслэл хот болох Делигийн олон улсын нисэх онгоцны буудал дээр баривчилсан байна. Тэрээр сүүлийн долоо хоног нөхөн сэргээх эмчилгээг хийлгэж байгаа аж. Тээвэрлэж явсан мансууруулах бодис нь 50 сая рупи буюу 734,000 ам.доллартай тэнцэхүйц үнийн дүнтэй юм.
Эмэгтэй Бразилийн Сан Паулод капсулуудыг залгиж, Дэли дэх Нигерийн иргэнд хүргэхээр явж байсан хэмээн цагдаа нар таамаглаж байна. Мансууруулах бодисны газрын албан хаагчид хүнээс ийм хэмжээний кокайнтэй капсулыг гаргаж авсан анхны тохиолдол болохыг Хиндустан сонинд мэдээлжээ.
Түүнчлэн энэ нь хямдхан, нийтлэг мансууруулах бодистой адилгүй, Колумбиагаас ирсэн өндөр чанарын кокайн байсныг тогтоожээ. Одоогоор цагдаа нар мансууруулах бодисыг хүлээн авах байсан Нигерийн иргэнийг эрэн сурвалжилж байна.
Эх сурвалж: BBC