“Хайрхан” аялагч клубыг үүсгэн байгуулагчдын нэг уулын спортын мастер Жагдалын Бямбасүрэн энэ оны тавдугаар сарын 16-ны өдөр дэлхийн дээвэр Эверестэд гарсан билээ. Тэрээр өнөөдөр Улаанбаатарын цагаар 09:36 цагт дэлхийн дөрөв дэхь өндөр уул Лхоце хайрханы дтд-8516м оргилд гарчээ. Лхоце уул нь өмнөд хэсгээрээ Эвересттэй холбогддог бөгөөд Түвд –Хятадын хил дээр оршдог.
Монголын уулчдаас нэг улиралд багтан 8000м-ээс дээш хоёр оргилд авирч байсан нэг тохиолдол байдаг бөгөөд ОУХМ Л.Баярсайхан Чо-Оюу, Шишмангма уулсад авирч оргилуудад найм хоногийн зайтай гарч байжээ.
Сонирхуулахад, Эверест болон түүний бүс нутаг дахь өндөр уулын авиралтын хамгийн таатай үе бол тавдугаар сар байдаг. Энэ тавдугаар сард зөвхөн Эверестэд 450-500 хүн гарахаар захиалсан бөгөөд орчин тойрны Нупце, Лхоце, Канченжунга, Чо-Оюу, К2, Манаслу зэрэг уулсад мөн олон авиралтууд хийгддэг ажээ. Цаг агаарын таатай байдал удаан үргэлжилдэггүй бөгөөд Эверэстийн үндсэн баазад авиралт хийсэн багууд буцаж эзгүйрч зөвхөн треккинг буюу хоногийнн уртын алхалт хийж үндсэн баазыг сонирхохоор хүмүүс очдог ажээ.
Ж:Бямбасүрэнгийн Эверестэд авирсан тухай мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.