Энэ пүрэв гарагт буюу 2-ний өдөр Сэргээгдэх эрчим хүчний үндэсний есдүгээр форум болох "Корпорэйт энд Конвеншн Центр"-т болох гэж байна. Форумын талаар Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Мягмардоржоос тодруулга авлаа.
-Энэ жилийн Сэргээгдэх эрчим хүчний форумаас ямар үр дүнг хүлээж байгаа вэ?
-Энэ жилийн форум үндсэн дараах дөрвөн сэдэвчилсэн хуралдаанд чиглэгдэнэ.
- Сэргээгдэх эрчим хүчний хууль өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор “Дэлхийн сэргээгдэх эрчим хүчний чиг хандлага ба Монгол Улс”
- “Алслагдсан суурин газруудыг нэгдсэн сүлжээнд холбогдохгүйгээр цахилгаанаар хангах”,
- “Нэгдсэн сүлжээн дэх өнөөгийн сэргээгдэх эрчим хүчний нөхцөл байдал ба хөрөнгө оруулалт”,
- “Хот суурин газрын айл өрх, албан байгууллагын хэрэглээнд сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх замаар агаарын бохирдлыг бууруулах”
Сэдэв тус бүрээс бид үр дүн гаргахыг хичээнэ. Гэхдээ нэгдүгээр хуралдаан дээр хууль өөрчлөх гээд байгаа нь зөв үү, буруу юу хуулийн өөрчлөлтөөр ямар сөрөг болон эерэг нөлөө гарч болох вэ гэдэг чиглэлээр ярилцана. Хоёр дахь сэдвээс алслагдсан бүсийг сэргээгдэх эрчим хүчээр хэрхэн хангаж болох вэ гэдэг асуудал яригдана. 2019 оноос нэгдсэн сүлжээн дэх сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь 20-д хүрэх гэж байна. Мөн сэргээгдэх эрчим хүчний дэмжих тариф зөв буруу эсэх талаар ярилцана.
Дөрөвдүгээр хуралдаан бол бидэнд өнөөдөр тулгамдаад байгаа асуудал болох агаарын бохирдлыг сэргээгдэх эрчим хүчийг ашиглан хэдэн хувиар бууруулж болох вэ гэдгийг ярилцаж, энэ дээр бид нэлээд их үр дүн гаргаж, цаашид тасралтгүй ажиллана гэж төлөвлөж байна.
-Өнгөрсөн жилийн сэргээгдэх эрчим хүчний форум хэр үр дүнтэй болсон бэ?
-Форумаар төр, хувийн хэвшил зэрэг бүх талын оролцогчид бүхий 600-700 орчим хүн цугладаг. Төрийн байгууллагуудын зүгээс өнөөгийн бодит байдлуудаа ярьдаг бол хувийн хэвшлийн зүгээс шийдлүүдийг санал болгодог. Гадныхан монголд нэвтрүүлэх боломжийн талаар шийдлүүдийг санал болгодог. Өнгөрсөн жил дүрэм журам, хот суурин газруудад сэргээгдэх эрчим хүч ашиглаж байгаа туршлагуудыг танилцуулсан. 2017 оны хувьд хууль эрх зүйн орчин тогтвортой байсан тул энэ жилийнх шиг шинэчлэлийн талаар яригдаагүй. Гэхдээ тухайн үеийн нөхцөл байдлууд яригдсан.
-Форумд оролцогчдын хувьд панелистаар хэр зөв мэдээлэл өгч чадахуйц хүн сонгогдсон бэ гэдэг нь чухал байдаг. Танай форумын хувьд?
-Панелистүүдийн хувьд тухайн асуудлыг шийдвэрлэх чадамжтай, мэдээллүүдийг өгч чадах орчинд нь ажиллаж байгаа хүмүүс байгаа. Жишээлбэл, агаарын бохирдлыг бууруулахад сэргээгдэх эрчим хүчийг хэрхэн ашиглах талаар ярилцах дөрөвдүгээр хуралдаанд тоног төхөөрөмж үйлдвэрлэгч талаас буюу хувийн хэвшлийн нэг төлөөлөгч, сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвөөс, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага гээд олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч оролцоно. Бид Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас хүн урьсан, одоогоор хариу ирээгүй байна. Бид аль болох тэгш оролцоог хангахыг хичээсэн. Нэгдүгээр хуралдаанд, Сэргээгдэх эрчим хүчний эрх зүйн орчин шинэчлэгдэж байгаатай холбоотойгоор хөндлөнгийн ажиглагчийг модератороор оруулахаар болж, ДеФакто Жаргалсайхан гуайг урьсан. Аль нэг талыг барихгүй хүнээр модератор хийлгэж байгаад, зөв үр дүн гаргах найдлагатай байна.
-Сэргээгдэх эрчим хүчний өнөөгийн байдлыг товчхон хэлвэл?
-Нэгдсэн сүлжээнд холбогдсон сэргээгдэх эрчим хүчний салбарын хувьд сэргээгдэх эрчим хүчний хувь хэмжээ 10 хувьтай байна. Үйлдвэрлэлээр нь тооцож үзвэл дотоодын нийт үйлдвэрлэлийн 4-5 хувийг сэргээгдэх эрчим хүч эзэлж байна. Энэ онд 55 МВт-ын чадалтай нэг салхин парк, 3-5 нарны станц ашиглалтад орно гэсэн таамагтай. Энэ бүхэн ашиглалтад орох юм бол 2019 оны эхэн үе гэхэд суурилагдсан хүчин чадалд эзлэх сэргээгдэх эрчим хүчний хувь хэмжээ 21 орчим хувь, үйлдвэрлэлийн 10 орчим хувийг сэргээгдэх эрчим хүч эзэлнэ гэсэн тооцоотой байна.
Та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ хүлээн авах боломжтой.