Эдийн засгийн чуулган Монгол Улсын хөгжлийн загвар сэдэвт нэгдсэн хуралдаанаар үргэлжилж байна. Хуралдаан Төрийн ордны их танхимд боллоо.
Ерөнхий сайд асан Р.Амаржаргал хуралдааныг удирдаж, манай улсын хөгжлийн загвар ямар байх талаарх мэргэжилтнүүдийн байр суурийг сонсов.
Засгийн газраас сарын өмнө Гурван тулгуурт хөгжлийн үзэл баримтлалаа танилцуулсан. Үүнд Монгол Улсын тэргүүлэх салбар хөдөө аж ахуй байна хэмээн заажээ. Харин хуралданд оролцогсод ийм байр суурьтай байна.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:
Бид хөгжлийн баримт бичиг олныг боловсруулсан ч улс төрийн тогтворгүй байдал хэрэгжихэд нь саад тээг болдог. Засгийн газрын дундаж наслалт 1.8 сар байна. Хүнээ хөгжүүлэхгүй бол улс хөгжихгүй. 43 тэрбум төгрөгийг төрийн албан хаагч нарыг ажлаас нь халж солиход зарцуулжээ.
УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан:
Бид хүссэнээрээ хөгжиж чадахгүй байгаа нь улс төрчдийн буруу. Улс төрийн намууд манлайлахгүй байна. Иргэдэд хөгжлийн зам чигээ ойлгуулаагүй. Алдагдсан боломж маш их. 22 жилд 12 Засгийн газар ажиллажээ. Улс орны хөгжлийн гурван гол үзүүлэлтээр хэмждэг. Хүний хөгжил, засаглал, өрсөлдөх чадварын дүнгээр бид дандаа л дундаас хойш байна. Урагш гарч ирж чадахгүй байна.
Иймд Сонгуулийн хууль болон улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх шаардлагатай. УИХ ямар ажил хийв гэхээр Бодлого төлөвлөлтийн тухай хууль, 2030 он хүртэлх Тогтвортой байдлын тухай үзэл баримтлалаа баталсан.
ШУА-ийн дэд ерөнхийлөгч Т.Дорж:
Шинжлэх ухааны хөгжлийн бодлого боловсруулахдаа оролцуулахгүй байна. Иймд дутмаг, хэрэгжихээргүй шийдвэр гаргадаг. Жишээ нь бүсчилсэн хөгжлийн бичиг баримтуудаас аль нь ч хэрэгжихгүй байна.
Эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэл:
Хоёр толгойтой хөгжлийн загвартай яваад байна. Монгол банкны удирдлагууд Улаанбаатарын зөвшилцөл хэмээх эдийн засагт дагаж мөрдөх баримтыг боловсруулсан. Ядуурал нийт хүн амын 30 хувийг хамарсан. Бид энэ тоог 2030 онд 0 болгох ёстой. Тэр хүртэл 3 удаа сонгууль болно. Гэтэл хэн ч ядуурлын талаар ярихгүй байна. Мөн дундаж давхаргаа өргөтгөнө гэж тунхагладаг хэчнээн хүнд хамаарах вэ гэдэг тоо байхгүй.
Л.Энхтайван багш: Үндэсний хөгжлийн газарт хөгжлийн загвараар мэргэшсэн хүний нөөц их цөөн байна.