“Гарьд магнай” УСК-нд Эх дагина Дондогдулам хатны дүрд тоглодог МУГЖ Т.Чойжилсүрэнтэй хөөрөлдлөө. Энэ жил 86 настай жүжигчинг одоо ч хүмүүс Эх дагины дүрээр нь мэддэгт тэрээр баяртай явдаг ажээ.
-Та зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Хүйлэн огторгуйн заалас” роман нээлтэнд очсон юм билээ. Түүнийг Эх дагины тухай роман бичиж байгааг мэдэж байсан уу? Зохиолчийн нүүр номоос таны зургийг үзсэн юм.
-Тэр их санаандгүй явдал болсон юм аа, хүү минь. Би гэрийнхээ ойролцоо цэцэрлэгт сууж байгаад тойроод хөлийнхөө булчин шөрмөсийг тэнийлгэе гээд алхаж явтал нэг хүү “Хөөе эмээ эмээ!” гэсээр гүйгээд ирлээ. Гүй ээ, энэ чинь ямар юм нь байдаг байнаа, галзуу согтуу юм шиг хэн нь давхиад ирэв гэж бодож байлаа. Тэгсэн чинь нөгөө хүү тантай уулзаадхъя, юм асуугаадахъя гэнэ. Айл л асуух гэж байгаа байх гэсхийгээд, дуртай дургүй зогссон чинь, “Та Алтаннавчийн ээж мөн үү?” гэнэ.
“Мөөн, мөн” гэсэн чинь, чи гэсэн чинь “Ямар азтай юм болов оо, эгчээ, тантай ингэж таарна гэж бодоогүй. Ямар азтай юм бэ л гэнэ.” гэснээ, “Өнөөдөр номын баяр болох гэж байна. Шүүдэрцэцэг манай эхнэр юм. Эх дагины тухай роман бичсэн нээлтээ хийх гэж байгаа” гээд номын баярт урьсан юм. Тэгж санаандгүй явж байгаад Шүүдэрцэцэгийнхээ номын баярт очиж, Эх дагиныхаа тухай сайхан романы нээлтэнд оролцлоо шүү дээ. Би Шүүдэрцэцэгийг манай нөгөө “Чингисийн хүүхдүүд” киноны зохиолыг бичсэн гээд л андуураад будилаад явдаг хүн байгаа юм. Би ноднин тэр кинонд бас тоглосон юм шүү дээ. Тэгээд гадаад хүмүүс оролцсон сайхан кино болохоор би тэр дүрдээ их дуртай байдаг юм.
- Та чинь ная гарсан хэрнээ кинонд тоглоод яваад байдаг. Мундаг байнаа?
-Тоглох юм гарах л юм бол гүйж очно шүү дээ. “Чингисийн хүүхдүүд” кинонд жүжигчин Р.Анхнямтай хамт тоглосон. Тэр охин чинь өөрөө хөл хүндтэй байхдаа жирэмсэн бүсгүйн дүрд тоглочихсон шүү дээ. Одоо бас эмээг нь нэг кинонд уриад л байна. Танд нэг өвгөн олчихоод дуудна гэсэн дээ.
- Ер нь сөрөг дүр жүжигчнийг их эвддэг гэдэг. Жүжигчид сөрөг дүрд тоглох л хэрэгтэй юм санагддаг. Танд муу хүний дүр байдаг уу?
-Би ер нь сөрөг дүрд тоглож үзээгүй шахуу юм байна шүү. “Хойд эх” кинонд Үенчийн ээжийн дүрд тоглосон асрамжийн газрын хүүхдүүдийн тухай.
- Таныг Хүүхэд залуучуудын театрын жүжигчин байсан гэдгийг мэдэх юм байна. Тэнд хэдэн жил ажилласан бэ?
-Хүүхэд залуучуудын театраас өмнө эгч нь Ховдын театрт ажиллаж байлаа. Хүүхэд залуучуудын театрт 1960-д оноос эхлээд өдийг хүртэл байна даа. Өдий ч гэж дээ, зах зээлийн үед театр нь байхгүй болчихсон. Гэхдээ Улсын драмын эрдмийн театр маань биднийгээ ахмадын баяр, цагаан сараар хүлээгээд авчихдаг юм. Угаасаа ч бид чинь драмын театрын хүүхдүүд шүү дээ. Гурван театр нэг байхаас эхлээд цуг байлаа.
Тэгээд салаад хүүхдийн театр байгуулагдсан юм. Тэгэхэд театр маань байр байхгүй гээд Эмнэлэг гэгээрлийн ордонд очоод, драмын театрын энэ ягаан байшин чинь залуучуудын хөрөнгөөр барьсан залуучуудын ордон гэж байсан юм. Тэгээд Хүүхэд залуучуудын театр бий болж биднийг салаад явахад, манай хэдэн ардын жүжигчид, хөгшчүүд “Эвий, эвий энэ хүүхдүүдийг явуулж яахнав дээ, гэж хэлээд уйлж байсан гэдэг юм.
Та ер нь хэдэн кинонд тоглосон бэ?
-Нарийн тоолж байгаагүй юм байна. Хорь гаран кино бий шүү. Сүүлд харин, хэд хэдэн клипэнд тоглосон юм байна.
-Жүжигчин хүнд дүрээрээ нэрлэгдэж үлдэх л хамгийн сайхан нэр төрийн хэрэг л дээ. Би бол таныг Дондогдулам хатны дүрээр л хамгийн сайн мэддэг.
-Харин намайг мэддэг хүмүүс нь Дондогдулам хатны дүрээр л сайн мэдээд байх юм даа. Уул нь бол тав аравхан үг хэлдэг, ганц хоёрхон тексттэй, тэгсэн мөртлөө энэ дүр ард түмэнд их хүрсэн байдаг. Жүжигчин хүн бүх л дүрдээ хайртай л даа. Гэхдээ эгч нь Эх дагины дүрдээ л илүү. Надад АУЗ Ш.Дулмаа нэг гоё үг хэлж байсан юм. “Дондогдулам хатанд Ж.Бунтар найруулагч маань намайг пробгүй авчихсан шүү дээ” гэтэл “Ш.Дулмаа маань Богд чамайг таалах л байсан байхгүй юу. Хүний хувь тавилан гэж ийм байдаг юм.” гэж билээ.
- Та хатны хувцсаа иж бүрнээр нь өмсөөд өөрийгөө харахад ямар санагдаж байв? Ямар ч жүжигчин хувцсаа өмсөөд л хувирчих шиг санагддаг.
-Байды гуай бид хоёрыг манай кино баг эхнээсээ л Богд хаан, Дондогдулам хатнаар нь хүлээж авч байсан юм байна лээ. Бид хоёр чинь хувцсаа өмсөхөөр сүр ороод л, кинонд хэлэх үг байхгүй шахуу хэрнээ л нэг л сайхан хаан хатан хоёр л яваад байлаа. /Инээв/. Хаан бараг үг хэлдэггүй, Би л бөх чинь уначихлаа гээд өдөөд л байна, дуугарахгүй ээ. Тэр хувцсыг өмсөхөөр шүншигтэй шүү дээ.
- Та номын нээлтэнд Дондогдулам хатны зохиосон дууг дуулсан, Эх дагины тухай их судалснаа ярьсан гэсэн. Тэр үедээ ямар, ямар хүмүүстэй уулзаж хатны тухай асууж байв?
- Би мэдэх хүмүүсээс нь Эх дагины тухай боломжоороо асуусан. Ялангуяа олон удаа Богд хаанд тоглосон АЖ Нямын Цэгмэд багш маань Богд, Эх дагины хоёрын утхай нэвтэрхий мэднэ шүү дээ. Аа, тэр “Хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага” гэдэг дууг бол судлаачаас мэдэж авсан даа. Ардын дууны судлаач, уул нь “Ард” кино театрын зохион байгуулагч байсан, гурван театрыг нэг байхад зохион байгуулагч байсан Цэвэгдорж гуайн номноос уншсан л даа.
Анх би чинь Дондогдулам хатанд тогло гэхээр нь нэг үе өөртөө итгэхгүй, юун Богдын хатан, ямар аймар юм хэлдэг юм, надаар тоглож байгаа байх гэж бодож байлаа шүү дээ. Залуу байж дээ. Залуу юу байхав дээ, 40 гарсан байсан. 42, 43-тай л байсан даа. Эгч нь хорь гаруй кинонд тоглосон ч, хүмүүс намайг Дондогдулам хатны дүрээр мэддэг.
- Та Эх дагины яг тэр үеийнх нь настай ойролцоо л байж. Эх дагины 49 насласан юм гэсэн.
-Хөөрхий, Эх Дагина хүүхэд гаргаагүй юм байна лээ. Дандаа өргөмөл хүүхэдтэй байж. Ардын жүжигчин, төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Л. Мөрдорж гуай лав нэг хүүхэд нь байсан юм байна лээ. Өи дүрдээ орох гээд л, киноны Богдын хатанд тоглосон жүжигчдийг хараад л байдаг байсан. “Өглөө”, “Тэмцэл”-ийг үзлээ Дондогдулам хатны дүрүүдээс ерөөсөө үг хэлж байгаа хатан байдаггүй юм байна лээ. Би л арай давилуун хатан болсон шиг санагдсан. Аргагүй л нэг Эрх дагина гэдэг юм байна лээ. Тэгээд нэг жаахан эрх дагина байсан юм болов уу, би. /Инээв/.
- Бодит амьдрал дээрээ Эх дагины их ухаалаг, номтой хүн байсан гэж сонссон. Тухайн үедээ найруулагч нарын харуулсан өнцөг нь л тэр юм болов уу? Та ер нь өөрө өдүрд нь тоглосон хүний хувьд Эх дагины тухай ном хэр уншив? Сүүлийн үед хоёр ч роман гарлаа шүү дээ. Таны төсөөлж байсан хатантай таарч байна уу?
-Уул нь би их ном уншдаг хүн. Сүүлийн үед нүдний хараа огцом муудаад өөрөө бараг харахгүй шахуу. Шүүдэрцэцэг зохиолч надад Эх дагины тухай “Хүйлэн огторгуйн заадас” номоо дурсгасан юм. Тэгээд хүүхдээр уншуулж байгаа. Аргагүй зохиолч хүн ингэж судлахаас ч яахав. Хатныг маш сайн судалсан байна. Сайхан ном болсон байна лээ. Эх дагиныхаа унаган нутаг ус, эцэг эх, угсаа гарвалийн тухай ихийг мэдэж авлаа. Намайг залууд Дондогдулам хатныг их л муу хүн байсан, аягачин шивэгчин байгаад хатан болсон мэтээр ойлгуулж иржээ. Гэтэл Цэнд зайсан гэж хөрөнгө чинээтэй, бичиг номтой хүний охин байж. Хөөрхий манай
Богд хаан бас нэг удаа гамингийн шоронд ороод авсан шүү дээ. Богд хааны туххай ч их сайхан бичжээ. Хүнээр ном уншуулахаар урагшаа ахих нь удаан юм. Энэ номонд Эх дагинаас гадна, Богд хаан маань, Ханд ван, Да лам, Сайн ноён хан Намнансүрэн гээд сайхан ноёдын тухай яасан сайхан дурайтал бичээ вээ? Залуус “Хүйлэн огторгуйн заадас” номыг уншиж, эх оронч эцэг дээдсийнхээ тэмцлийг унших хэрэгтэй санагдаж байна.
- Эх дагина “Зуун лангийн жороо луус ” гэж тэр үеийн Олноо өргөгдсөн Монгол улсын төрийн сүлд дууг зохиож байсан гэсэн. Та энэ дууг нь дуулдаг уу?
-Тийм юм гэнэ лээ. “Зуун лангийн жороо луус” дууг эгч нь хааяа дуулна аа.
“Хадны завсар хавчуулагдсан
Халиуны зулзага хөөрхий
Харийн дайсанд баригдсан хаан эзэн мин хөөрхий
Бутны завсар бултайсан
Булганы зулзага хөөрхий
Бултын өмнөөс баригдсан
Богд эзэн минт хөөрхий...” гэсэн шүлэгтэй. Булганы УГЖ Л. Чулуунчимэг хүрээ дууг сайхан дуулна шүү дээ. Чулуунчимэг Эх дагины зохиосон энэ дууг дуулдаг юм билээ. Би, яахаараа Луус гэдэг дуу төрийн дуулал байсан юм бол гэж гайхдаг сан. Мэдлэггүй л байхгүй юу. Тэгсэн их нарийн учиртай юм байна лээ. Төр шашин хоёр холбоотой, Богд хаан шашин төрийг хослон баригч байсан болохоор луус бурханы унаа учраас “Зуун лангийн жороо луус” гэж дуу з
охиосон байгаа юм. Луус бас тэр үедээ их үнэтэй байж. Гүү Илжиг хоёрыг үржилд оруулах их хэцүү, бараг үр төл өгдөггүй гэнэ. Тэгээд арай гэж луус төрөх нь их ховор амьтан байж л дээ. Луусыг бол би бурханы унаа л гэж ойлгодог. Луус унасан бурхан ч байдаг.
Эх дагина бол төвд, манж хэл гадарладаг, лүйжин тавьдаг сүрхий хүн байсан гэдэг.
-Та театрынхантайгаа хэр холбоотой байна? Тантай хамгийн дотно байсан жүжигчид хэн хэн бэ?
-УГЖ Г.Мягмар миний залуу цагийн найз, бид хоёр их дотно. “Энэ хүүхнүүд үү” киноны саальчин Дулмаа шүү дээ. Бас жүжигчин Цолмон гээд Г.Доржсамбуу найруулагчийн эхнэр бид гурав нэг өрөөний гурав айлаа. Тиймээс их нийлнээ. Манай Мягмар ёстой шударга шулуун хүн. Шударга хүн чинь шударгаасаа бас их алдах гээд байдаг.
-Та насандаа үнэхээр хөнгөн шингэн хүн юм. Нууц нь юунд байна? Бясалгал, иог, эсвэл дасгал хийдэг үү?
-Би явган их алхана. Дугуй жаахан унана. Ер нь алхах сайн шүү. Гэрээсээ гараад баруун дөрвөн зам, үйлдвэрчний соёлын ордон, төв эсвэл зүүн дөрвөн зам руу өдөр бүр алхчихдаг. Манай Улаанбаатар одоо алхахад их хэцүү хот болчихоод байна. Явган хүний зам байхгүй болгоод байх юм. Машин нь ихдээд байна.
-Та АУЗ, Ш.Дулмаа гуайтай найз гэсэн. Түүний нөхөр, жүжичгин Ганболд гуай тэр хоёрын тухай яриач. Тухайн үедээ их сйхан хос байсан гэлцдэг.
- Жүжигчин Ганболд бид хоёр “Ялалтын жигүүр”-т хамт тоглож байлаа. Ганболд маань Хөхийн дүрд тоглодог байсан. Их л сайхан залуу байсан юм. “Дайсны цэргүүдээ сонсоцгоо” киноны Гэлэг хошууч шүү дээ. Ш. Дулмаа тэр хоёр суусныг би сүүлд л мэдсэн юм. Яахав, залуу хүмүүс юм чинь хайр сэтгэлээрээ л нийлсэн юм шүү дээ. Манай Ганболд гоё хоол хийнэ. Бригадаар явж байхад чинь Ганболд, Төрийн шагналт Ц. Төмөрбаатар хоёр маань загас барьцгаагаад сайхан шарж өгнө шүү дээ. Бригад явахад тэр үед автобус хөнгөн тэрэг олдохгүй, ачааны Зил-130 тэргэн дээр тайзаа, хувцсаа бүгдийг нь аччихна. Тэгээд бүгдээрээ тойроод нэг нэг мод мордоод суучихна даа.
Замын тоосонд дарагдаад сайхан халтар халтар юмнууд л сумын клубт бууна шүү дээ. Замдаа нэг зогсох юм бол бууж, бие засах гэхээр хүүхнүүд нь тэр өндөр ачаан дээрээс нь бууж чадахгүй. Нөгөө эрэгтэйчүүдээ гуйгаад боорцог боов өгье, чихэр өгье, бүүр болохгүй бол чамайг нэг үнсье буулгаад өгөөч гээд л гуйна. 45 бараг 50 хоногоор бригадад явдаг байлаа. Гэр орноо бараг мартана дөө/инээв./. Тэгээд “Карласон”-д тоглодог гавъяат жүжигчин Л.Цэндсүрэн гуай бид хоёр арай настайгаараа ачаан дээрээс бууж чадахгүй үлдчихнэ. Хөөрхий дөө, хоёулаа машинаас буух гээд хөлөө унжуулангуут АЖ А.Очирбат, УГЖ Ж.Галсанданзан, Авирмэд гээд гайхлууд л бид хоёрын ботинкыг сугалж аваад явчихна. Тэгээд хадан дээр тавьж байгаад буудаад буудаад цоолчихно. Нөгөө ботинкыг маань бай болгож байхгүй юу. Тэгээд л хоёулаа цоорхой ботинктой бригад дуусгаж байгаа юм чинь. Тэгээд бас дуугай байхгүй л дээ, үглээд л муу тэнэг мангар, үхэр мал үмбүү гээд үглэнэ. /инээв/.
-Жүжигчин Л.Жанчивдорж, Г.Дашхүү хоёр ихэр юм шиг салдаггүй хоёр байсан гэлцдэг. Одоогийн хошин шогийнхны үндсийг тавьсан хүмүүс тийм ээ. Тэр хоёр угийн найзууд байсан уу?
- Тийм. Тэр маань хоёр хэзээний салдаггүй найзууд байсан. Анх хүүхдийн театрт ирснээсээ хойш л нөхөрлөсөн байх. Г.Дашхүү нь бол цэргээс халагдаад театрт ирсэн юм. Тэгээд Жанчивыгаа бараадаж найзалсан. Ямар сайндаа өөрсдөдөө зориулаад дуу гаргачихсан “Рашаан гээд
Архи уучихвал яанам бэ хө
Ачтанаа Ачтанаа гээд
Жанчивыг дагавал яанам билээ хө гэж Г.Дашхүү нь дуулж байхав.
-Анхны хошин шогийн хөтөлбөрийг танай театрынхан гаргаж байсан шүү дээ. “Элдэв зураг” гэдэг нэртэй гоё тоглолт байсан.
-Тийм. “Элдэв зураг” гэж Инээдмийн баярын тоглолт байсан юм. Хоёр гол баатар нь өнөө муу Жанчивдорж, Дашхүү хоёр маань байлаа. Манай Г.Дашхүү, Л.Жанчивдорж хоёр чинь бүх жүжигчинд элдэв нэр хоч өгчихнө. Нэргүй хочгүй нэг ч хүн байгаагүй. Жишээ нь Авирмэд нь МУГЖ Б.Энхтуяа шүлэг уншина гэж зарлахад л “Пүнтүүзчин Туяа” гээд зарлачихна шүү дээ.
- Та ямар хочтой байв?
-Өө, намайг чинь бүүр элдвээр хэлнэ. “Гавришкачин Ягаан” гэнэ. Тэгээд л би яасан хуцдаг хог вэ? Гэсээр тайзан дээр гардаг сан. Хогнууд чинь, хүнд хоч өгнө үү гэхээс өөрсдөө хочгүй үлдсэн байгаа юм.
Одоо Л.Жанчивдорж, Г.Дашхүү хоёрын маань хүүхдүүд кино урлагт их сайн явж байна. Хоёулаа найруулагч нар болчихлоо. сон. Манай Дашхүүгийн Галбаяр намайг МУГЖ дуучин Ч.Амаржаргалын “Нартад ганцхан ээждээ” гэдэг дууны клипэнд урьж тоглуулсан.
- Таны хамгийн хайртай жүжиг юу вэ?
-Жүжигчин хүн ер нь бүх л жүжигтээ, дүрдээ хайртай байдаг. Тэгэхдээ Ховдын театрт байхдаа би “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаад тоглож байлаа. Тэр дүрдээ их дуртай. Б.Явуухулан, Н. Дугарсанжаа хоёрын зохиол “Ялалтын жигүүр” жүжгийн Шоовдорын дүр бас их хөөрхөн дүр. “Дээвэр дээр суудаг Карлесон”жүжгийн Фрекен Богт тоглож байлаа.
-Таны хамгийн их уншиж судласан, ажилласан дүр ямар дүр вэ?
-Ер нь бүх дүрээ бэлдэнэ, уншиж судална. Жүжигчид ширээний уншлага дээрээ чи тийм хүн байх юм байна, Дулмаа тийм хүн байх юм байна гээд хоорондоо бие биенийхээ дүрийг яриад, задлаад ярьчихдаг байсан.
-Эх дагины гэрэлт хөшөө, бунханы газрыг худалдсан гээд шуугиад байна. Та дуулав уу?
-Би Дондогдулам хатны рашаанд очих дуртай. Залуудаа хажууханд нь зусланд гардаг байсан болохоор тэр рашаанаар цайгаа чанадаг байлаа. Эх дагины бунханд цэцэг тавьж, арц хүж асаая гэж хүүхдүүддээ хэлж суутал тэгж дуулаад их л санаа зовох юм. Арай ч Эх дагиныхаа бунхан дээр байшин барьчихгүй байгаа даа.
Ашгүй Богд хааны музейн газрын гэрчилгээг хотын дарга цуцалсан гэж дууллаа.
-Та хэдэн хүүхэдтэй вэ? Таны мэргэжлийг өвлөсөн урлагийн хүн бий юу?
-Би дөрвөн хүүхэд төрүүлсэн юм. Ууган нь хувцасны үйлдвэрт мастер. Хүү Эрдэнэбаатар ЗХУ-д суралцсан инженер, хөлбөмбөгийн спортын мастер, олон медальтай хүн байдаг. Охин Алтанцэцэг маань Ленинградад сургууль төгсч ирээд эх орныхоо хэрэгцээт газар очно гээд Эрдэнэтэд Соёлын хэлтэст ажиллаж байгаа.
Отгон охин Ш.Алтаннавч “Сэрүүлэг” сонинд сэтгээүлч Д.Болдхуяг,А.Алтантуяа нартай хамт ажиллаж байгаад, “Хөдөлмөр” сонины эрхлэгч болж байсан.
Би чинь 29 ач зээ, зээнцэртэй хүн. Ач нараас Б.Мөнхжин гэж жаахан охин жүжигчин болж магадгүй. Хэд хэдэн клипэнд тоглосон. “Хажуу айлын өвөө” гэдэг телевизийн киноны гол дүрд тоглосон. Хүүхдийн ордны жүжгийн дугуйланд сурдаг. З.Ундра гэдэг зээ охин математикийн олимпиадаас зөндөө олон медаль авсан. За, Б.Цэрэндулам, Б.Пунсалдулам гээд хоёр зээ охин төгөлдөр хуур тоглоноо. Том ач нар бүгд л сайхан ажил мэргэжилтэй, сайн явж байна.
-Танд баярлалаа.