“Rosneft”-тэй хийсэн хэлцэл нь бүтэлгүйтсэний дараа БНХАУ-ын “CEFC Shanghai” компани хоёр тэрбум юань буюу 313 сая ам.долларын бондын эргэн төлөлтөө хийх боломжгүй болсноо зарласан байна. Тус компани албан мэдэгдэлдээ үүнийг удирдлагын буруу шийдвэртэй холбоотой үр дагавар байсныг тодотгожээ. Үүнээс өмнө “CEFC Shanghai” групп ОХУ-ын “Rosneft” компанид хувь эзэмшихээр есөн тэрбум ам.долларын хэлцэл хийхээр төлөвлөж байсан байна.
Хэдий тийм боловч тус компанийн захирлыг БНХАУ-ын хууль хяналтынхан шалгаж эхэлсэнтэй холбоотойгоор хоёр тал хэлцлийг хүчингүй болгожээ. “CEFC Shanghai” компани өнгөрсөн хоёр жилийн турш их хэмжээний бонд гаргаж, санхүүжилт татсан нь хууль хяналтынхны хараанд өртсөн аж. Энэ нь тус компанийн бондын үнэлгээ 20 орчим хувиар унахад нөлөөлөөд байна. Гэхдээ БНХАУ-ын хууль хяналтын байгууллагаас толгой компанид нь ямар нэгэн шалгалт хийгээгүй байгаа юм.
Н.Содонтуяа