Ливаны нийслэл Бейрутын гудамжинд гуйлга гуйж байгаад зүрхний шигдээс болон нас барсан эмэгтэй саятан байсан тухай Al Arabiya суваг мэдээлжээ.
52 настай Фатима Отманыг гудамжинд ухаангүй хэвтэж байхад нь олсон байна. Эмэгтэй зүрхний шигдээсийн улмаас нас барсан болохыг мэргэжилтнүүд тогтоожээ.
Тэрээр 20 жилийн турш гуйлга гуйн амьдарсаар ирсэн талаар эх сурвалжууд мэдээлжээ. Иргэний дайны үеэр шархадсан Фатимагийн бие хэсэгчлэн саажилттай болсон байсан ба гэр орон байхгүй тэрээр түрээсийн машинд хоног төөрүүлдэг байсан аж.
Нас барсан эмэгтэйгээс цагдаа нар хадгаламжийн дэвтэр олсон ба түүний хадгаламжинд 1.7 тэрбум ливан фунт буюу 1.1 сая ам. доллар байсан байна. Мөн түүний түрээсийн машинаас 5 сая орчим ливан буюу 3 мянган ам. доллар олжээ.
Фатима Отманы цогцсыг Ливаны хойд зүгт амьдардаг ойр дотныхонд нь хүлээлгэн өгсөн байна. Түүний хураасан хөрөнгө мөнгөний талаар сонссон түүний хамаатнууд ихэд гайхсан гэнэ.
Эх сурвалж: Aif.ru